Шинэ тамирчдаар багаа сэлгэсэн "SG Hawks" багийг лигт ямар амжилт гаргахыг хүлээх л үлдлээ

Өнгөрсөн жилийн волейболын дээд лигийн мөнгөн медальт "Шанх Транс" багийг "Шунхлай" групп энэ жил ивээн тэтгэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл сагсан бөмбөгийн "SG Apes" багийн эзэн О.Мөнхжин волейболын багийн эзэн болж байгаа хэрэг юм.
Энэ жилийн волейболын үндэсний лигт тэр дундаа эрэгтэй багуудын дунд ширүүн өрсөлдөөн, үзүүштэй тоглолтууд өрнөх нь тамирчдын шилжилт, хөдөлгөөн, шинэ багуудын бүрэлдэхүүнээс харагдаж байгаа юм. Волейболын лигт шинээр гурван баг хүч үзэхээр орж ирж буй. Тодруулбал “Өмнөговь Энержи”, “Төв Миг” болон “SG Hawks” багууд өрсөлдөнө.
Үүнээс “SG Hawks” баг нь Шунхлай групптэй хамтарснаар цоо шинэ өнгө төрхийг бүрдүүлэн лигт оролцох гэж байна.
Тус баг өчигдөр легионер тоглогчдоо танилцууллаа.
Тэд чөлөөт хамгаалагчийн байрлалд Пакистаны шигшээ багийн тоглогч, 2024 оны AVC Challange cup тэмцээний шилдэг либеро, 2017, 2018 оны клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Пакистан улсын хоёр дахь том хот болох Лахор хотын “Wapda” клубт харьяалагдан тоглож байсан “Nasir ali” гэх тамирчныг авчээ.
Мөн голын хаагчийн байрлалд тоглодог Куба улсын тамирчин 24 настай Tomas lescay favier эгнээндээ нэгтгэжээ.
Ийнхүү бид шинэ тамирчдаар багаа сэлбэсэн “SG Hawks” багийг энэ жилийн лигт ямар амжилт гаргахыг хүлээх үлдлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.