Ш.Энхийн-Од гурав дахь тоглолтдоо 19 оноо авч, багаа хожилд хөтлөв

Энэ 11 дүгээр сарын 5-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо) -ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний 2024-2025 улирлын тоглолт эхэлсэн билээ.
NCAA -ийн сагсанбөмбөгийн лигийн тэмцээнийг манайхан тэсч ядан хүлээдэг, чих тавьдаг, өөрийн дэмждэг багтай, тоглогчтой үздэг болсон. Учир нь энд монгол хүн, монгол хүү маань тоглож буй.
Өнөөдөр /2024.11.13/ улирлын гуравдугаар тоглолт болж Ш.Энхийн-Од багтаа хожил авч ирлээ. Тодруулбал, АНУ-ын NCAA-ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний гурав дахь тоглолтоо "Queens" багийн эсрэг хийж, 96-65-аар хожлоо. Тус тоглолтод, Ш.Энхийн-Од NCAA D1-ийн карьерийнхаа хамгийн өндөр оноо буюу 19 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, 1 хаалт, 1 бөмбөг таслалт хийжээ.
М.АГАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аав нь коммунист хүүхэд нь капиталист оронд
Хуц эргүү минээ чамайг бодвол тэр АНУ д гялалзаж явна чи муу мөрөөрөө гачаалд бысда минээ атаархагч гөлөг