Нийгэм мэдээ
"Баавгай болохсон" олон улсын нислэгийн кино санд байршжээ

Баавгай болохсон УСК олон улсын нислэгийн кино санд байршиж эхэлжээ.
Найруулагч Б.Золжаргалын “Баавгай болохсон” кино “Qatar Airways”, “Lufthansa”, “United Airlines”, “British Airways” зэрэг агаарын тээврийн компаниудын кино санд байршжээ. Өөрөөр хэлбэл, агаарын тээврээр зорчигчид дээрх компаниудын кино цэсний Ази кинонууд дундаас монгол киног сонгон үзэх боломжтой юм.
Уг кино АНУ, Франц, Швейцар, Ирланд, Их Британийн кино театрт гарсан бөгөөд ирэх онд Монголын IPTV-н монгол киноны санд нэмэгдэнэ. 97 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын “Best International Feature” шагналд Монгол улсаас нэр дэвшиж буй уг кино өнгөрсөн жилийн Каннын кино наадамд өрсөлдөж байсан билээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд төрснөөс байвгай болсон дээр гэдэг үзэл. Гадныхан шоолж инээж байгаа биз. Өөрсдийн муу муухайг гадныханд аваачиж ольж, хонжоо хайгчид байдаг л юм бана.