Энтертайнмент

“Баавгай болохсон” кино "HBO Max streaming"-д тавигдлаа

Каннын кино наадамд шалгарсан анхны монгол кино болох “Баавгай болохсон” кино нь дэлхийн зах зээл дээр 110 сая гаруй хэрэглэгчтэй "HBO Max streaming" болон олон улсын агаарын тээврийн компаниудын нислэгээр гарч эхэлсэн байна.

Анх тус кино нь Францын 100 гаруй кино театрын дэлгэцнээ зэрэг нээлтээ хийж байсан бөгөөд дотоодын үзэгчдийн хүлээлтийг давсан юм. "Баавгай болохсон" кино нь Qatar Airways, Lufthansa Airline, United Airlines, British Airways зэрэг дэлхийн агаарын тээврийн томоохон компаниудын нислэгийн сангаар гадаадын зорчигчдод ийн хүрч эхэллээ. Мөн ирэх оны Оскарын наадамд Монголоос өрсөлдөх киногоор шалгарсан бөгөөд нээлтээ хийснээсээ хойш олон улсын кино наадмуудаас шагнал авч, кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ аваад буй билээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button