Гэмт хэрэг

Хамтран амьдрагч нь сална гэсний улмаас хэрцгийгээр хөнөөжээ

28 настай эрэгтэй Д архидан согтуурсан үедээ шөнийн 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүрэгт түрээслэн амьдардаг нийтийн байрандаа нэг хүнийг хөнөөж, нөгөөг нь архины шилээр толгой хэсэгт нь хэдэнтээ цохиж хөнөөхийг завджээ.

Хэрэг үйлдэх болсон шалтгаан нь хамтран амьдрагч нь өөрөөс нь салахаар болсны улмаас түүнийг "алж чадна" гэдгээ нотлон харуулахын хэрцгийгээр дайрч, мөн дэргэд байсан найзынх нь биед халджээ.

Түүнийг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан болохыг шүүх шинжилгээний дүгнэлт болоод гэрч, мөрдлөгөөр нотлоод буй.

Иймд шүүхээс "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “хүнийг онц харгис хэрцгийгээр алахаар завдсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон байна.

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 18, 2024 09:21

ИЙМЭРХҮҮ ХУЛГАЙЧУУД ЧАНГЫН ШОРОНД ИРЭЭД ЖИНХЭНЭ НИНЖА БОЛНО.ШОРОН БОЛ ШОРОН ЖИНХЭНЭ АЦЫГ НЬ ГОЗОЙЛГОНО ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ ЭРЧҮҮДТЭЙ НУДРАГА ЗӨРҮҮЛЖ АЛАХГҮЙ ЯАСЫН БИЕЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ШҮҮ.АРЫХ НЬ СҮВ УРАГДААД ГОШНОГОО АРЧИХАД НЬ ХОРСООД ЭХЛЭХИЙН ЦАГТ ЭНЭ ГӨЛӨГ ЯАХ ГЭЖ АЛАВАА БАВААД Л ХЭВТЭЖ БАЙХ МИНЬ ЯАЛАА ГЭЖ ГЭМШИНЭ ХӨӨШ ЛАЛАРАА ХОЁР ХУРУУГАА ӨГЗӨГ РУУГАА ЧИХ

Галаа
Галаа
12 сар 18, 2024 10:18

Хууль зөөлхөн
Ял хөнгөхөн байна
Хүнийг санаатай хэрцгийгээр бүрэлгэсэн араатанг
тэжээх хэрэг юу билээ
Өлсгөлөн чонон дунд амьдаар хаяж өгч тасар татуулдаг болъё

Зочин
Зочин
12 сар 18, 2024 11:15

Тэнэг хүмүүст хууль зөөлхөн санагдаад бна

Зочин
Зочин
12 сар 18, 2024 11:20

Hohinee gj helye ymar uildel yu hiij bgaagaa hyanaj chadhgui bol uuj yanaa uildliig butsaaj bolohgui uhraaj bolohgui

Зочин
Зочин
12 сар 18, 2024 12:29

Цаазын ялаа сэргээ2. Хүзүүгүй хулгайч өөрийгөө аврах гэж ц.ялгүй болгосон

Зочин
Зочин
12 сар 19, 2024 07:29

Hohinee

Холбоотой мэдээ

Back to top button