НИЙГЭМ

Унтарсан гэрлэн дохиогоо ч мэддэггүй автозамын албан байгууллагуудын хүнд суртал хэтэрлээ

Замын хөдөлгөөний удирдлагын төв арванхоёрдугаар сарын 17-ны оройн 20 цаг орчимд мэдэгдэл гаргасан.

Ингэхдээ Цахилгаан түгээх станцаас цахилгааны хязгаарлалт хийсэнтэй холбоотой уулзвар, гудамж замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионууд унтарч цагдаагийн алба хаагчид зохицуулалт хийж ажиллаж байна гэж мэдэгдсэн. Гэхдээ яг аль зам, уулзварууд гэдэг мэдээллийг өгөөгүй.


Гэрлэн дохионууд унтрах үед авто зам зохицуулалтгүй болж, түгжрэл нэмэгдэнэ. Цаашлаад үүнээс шалтгаалсан осол, эндэгдэл гарах эрсдэлтэй.

Тиймээс бид албан байгууллагуудаас яг аль аль автозамын гэрлэн дохио унтарсан талаар лавлахад аль нь мэдээлэл өгсөнгүй.

  • Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн лавлах утсанд холбогдож дээрх мэдээллийг тодруулахад, "манайд албан бичиг өгч байж энэ мэдээллийг авах боломжтой гэх тайлбарыг өгсөн юм. Улмаар хэвлэлтэйгээ холбож өгөхийг хүсэхэд боломжгүй гээд лавлах утсаа өгч байв.
  • Харин Тээврийн цагдаагийн албанаас энэ талаарх мэдээллийг тодруулахад, “Замын хөдөлгөөний удирдлагын төвийн лавлахаас асуу” хэмээгээд алга болов.

Иргэдэд нээлттэй, ялангуяа хүндрэл үүссэн. Цаашид үүсэх эрсдэлтэй байгаа нөхцөл байдалд ч холбогдох албаны байгууллага нь мэдээллээ өгдөггүй жишиг үүгээр дуусахгүй олон. Осол, эрсдэл, мэдээлэл, хуулийн зохицуулалт гээд юуг ч асуусан Тээврийн цагдаагийн алба нь хариулахаа больсон гэхэд болно.

Энэ мэтчилэн олон нийтийг мэдээллээр хангах ёстой хэм хэмжээнд лавласан зүйлсийг ч хэлхээ больсон. Ажлаа мэдэхээ байсан төрийн албаны байгууллагууд ажлаа хийх шаардлагатай байгааг дээрх жишээгээр харуулав. 

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 19, 2024 16:45

Эзэнгүй төрийн эмэгнэл!!!

Зочин
Зочин
12 сар 21, 2024 08:35

Түгжрэл зарим т�##�аар Замын цагдаагийн газрын арчаагүй байдлаас болж бгаа нь үнэн. Торгуулиа авчих чадамжгүйгээс оркууд нь бүр даварчихсан, цагдаагийн хажууд ч буруу эгнээгээр эргээд, 1р зам дээр, уулзварын хажууд зогсож байх нь зөндөө. Арчаагүй төрийн эмэгнэл юмдаа.

Холбоотой мэдээ

Back to top button