НИЙГЭМСПОРТ

Ш.Энхийн-Од тоглолтын шилдгээр нэрлэгдлээ

АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо) -ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний 2024-2025 улирлын тоглолт болж буй.

NCAA-ийн энэ улиралд Ш.Энхийн-Од Юта их сургуулийн “Utah State Aggies” багт тоглож байгаа. Өмнөх улиралд Ш.Энхийн-Од багтаа хожил авч ирсэн. Тодруулбал өмнөх улирлын гурав дахь тоглолтоо “Utah State Aggies” баг “Queens” багийн эсрэг хийж, 96-65-аар хожсон.

Тус тоглолтод, Ш.Энхийн-Од NCAA D1-ийн карьерынхаа хамгийн өндөр оноо буюу 19 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, 1 хаалт, 1 бөмбөг таслалт хийсэн юм. Тэгвэл энэ урилалд буюу өнгөрсөн лхагва гарагт “Florida Gators” багтай хийсэн тоглолтод Ш.Энхийн-Од сэлгээнд тоглож, багтаа 15 оноо авч, дөрвөн ашигтай дамжуулалт өгснөөр тоглолтын шилдгээр нэрлэгджээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Коммунист эцэг нь баярлаад сүйд

НастанӨвгөн
НастанӨвгөн

Цөөхүүлээ бид бие биенээ дэмжихийг хичээх хэрэгтэй.

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Сайн байна хү минь дэлхийн од болж нисээрэй

Зсссс
Зсссс

Энэ бид 2-н NBA-д орох ч лөөлөө болох шив...

Иргэн
Иргэн

Багийнхаа бусад тамирчдын хажууд муу юм байна лээ

Холбоотой мэдээ

Back to top button