Гэмт хэрэг

Хамтран амьдрагч эмэгтэйгээ хардсаны улмаас хамт байсан залууг нь зодож хөнөөжээ

Сонгинохайрхан дүүрэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч болох А гэх эмэгтэйг хардсаны улмаас хамт байсан залууг нь зодож хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тус гэмт хэргийг үйлдсэн Н шүүхэд "...талийгаач, хамтран амьдрагч А нар нэг оронд орчихсон, шалдан хэвтэж байсан. Түүнээс нь болж би уурлаад талийгаачтай маргалдсан. Гэтэл талийгаач надад чамаас өмнө би А-тай амьдарч байсан юм гэж хэлэхээр нь би заамдаж аваад шанаа тус газар нь хоёр удаа цохиод гараад явсан. Өөр хэлэх зүйл алга” хэмээн мэдүүлсэн байна.

Хүний амь насыг хөнөөсөн уг үйлдэл нь шүүгдэгчийн болоод гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, хэргийн газрын дүгнэлт зэргээр нотлогджээ.

Улмаар шүүх байгууллагаас хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д арван жилийн хугацаагаар хорих ял оноожээ.

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

эЭНЭ СХД ЯАЧИХСАН ГАЗАР ВЭ? АЛЛАА Л ГЭХ ЮМ АРАЙ ХЭТЭРЛЭЭ ЭНЭ ЗАЛУУ ШАЛ ТЭНЭГ ГАР ЮМАА ЗҮГЭЭР Л ХАЖУУГААР НЬ ОРООД ГРУППЭН СЕКС ХИЙЧИХГҮЙ АЛААД БАЙХДАА ЯАДЫН ТЭР ХҮҮХЭН Ч ГЭСЭНДЭЭ БАЯЛГАА БУРУУ АШИГЛАСАН БАЙНАШТ. ОДОО ТЭГЭЭД ГЭЦҮҮШТ ЗАСГААР ТЭЖЭЭЛГЭЭД ХЭВТЭХ НЬ ДЭЭ ЗА ЗА ХЭН МЭДЛЭЭ ХОЁРХОН ЦОХИХОД ҮХДЭГ Ч ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ТАЛИЙГЧ БОЛТОЛ НЬ БАЛБАЧИХААД ЯВСАН БАЙНА.

Зочин
Зочин

Хогийн яашкагаас болж 10 жил тарчилах нь дээ

Зочин
Зочин

Zugeer hayaad yavaad uguh heregtei sh d

Chee-hoo
Chee-hoo
Reply to  Зочин

Ugui! Yer ni yasand medruuleh heregtei

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

banzal gichinuud

Зочин
Зочин

Манай эмэгтэйчүүд арай л бөгс бөөр хөөдөг болсон. Нийгэм сошиал ч болохгүй байна. Манай эхнэр бас бус зүйлүүд нь баригдаад орон гэр бутарч байна даа.

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
Reply to  Зочин

sdag huuguud yavuul huuhen mundsan bish

Зочин
Зочин

Орчин үед монгол янкад бүгд ийм болсон шүү дээ. Би ч одоо 3 эмэгтэйчүүдэдтэй зэрэг наалцаж л бна. Хоёр нь найз залуутай юм билээ. Хамаа алгөө сда.

Холбоотой мэдээ

Back to top button