Нийгмийн

"The MongolZ"-ийн эхний тэмцээн "Katowice" өнөөдөр эхэлнэ

CS төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох IEM Katowice өнөөдөр /2025.01.29/ эхэлнэ. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхийн 24 баг өрсөлдөнө.

Манай улсын The MongolZ багийнхан дэлхийн чансаагаараа дээгүүр учир шууд плей-офф шатанд уригдсан байна. Өмнө нь манай баг тамирчид урьдчилсан шатнаас тэмцээнээ эхлүүлдэг байсан бол энэ жилээс шууд плей-офф шатанд шалгарлаа.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр урьдчилсан шатны эхний тоглолтууд болно.

Энэ тэмцээнээс хамгийн анхаарал татаж байгаа нь Бразилын "Imperial" багийн эмэгтэйчүүд юм.Тэд энэ жил ийнхүү хоёр дахь удаагаа эрчүүдтэй хүч үзэх гэж байна.

"Imperial Female" багийн эхний өрсөлдөгч нь Бразилын "FURIA" байх болно.

Урьдчилсан шатны тоглолтууд дууссаны "The MongolZ"-ийн өрсөлдөгч тодорхой болох учиртай.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button