"Одоогоор Цагааннуурын цааг тоолж, эхлээгүй байна"

Хөвсгөл аймгийн Цагааннуур сум 2023 онд 2931 цаа, өнгөрсөн оны жилийн эцэст 2765 толгой цаа тоолуулжээ.
Тоолуулж, бүртгүүлсэн цааны тоо толгой яагаад буурсан талаар тус сумын алба хаагчаас тодруулахад , "Жам ёсоороо, байгалийн зохилдлогоороо тэнгэрт хальсан. Одоогийн байдлаар нийт цааны тоо толгой хэд болсныг хэлэх боломж алга. Ямартай ч үр төлөө эндэгдэлгүй авсан" гэлээ.
Цаа, цаачдын баярыг тус сум хоёрдугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж буй. Тус баяраар нутгийн ардын тува, дархад дууны уралдаан, бөөгийн бүжгийн уралдаан, цааны уралдаан, цаатай хос шалгаруулах тэмцээн, албан байгууллага, үзэгч, жуулчдын дунд буухиа тэмцээн болно.
Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, гар урлалын бүтээлээ олон нийтэд сурталчилах юм байна.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.