ЭДИЙН ЗАСАГ
ОУВС: Ирэх хоёр жилд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувьтай байна

Энэ онд болон ирэх 2026 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувь байх төлөвтэй байгааг ОУВС 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн тайландаа мэдээлжээ.
Хөгжиж буй улс орнуудын хувьд инфляц энэ хоёр жилд 2024 оныхтой ижил буюу ойролцоогоор 5,8 хувьтай байх төлөвтэй байна. Харин БНХАУ-ын энэ оны өсөлтийг 4.6 хувьтай байна гэх төсөөлөлтэй байгаа бол АНУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжлэх төлөвтэй гэжээ. Цаашид АНУ-аас гарах шийдвэрүүдээс шалтгаалж улс орнуудын эдийн засгийн өсөлтийн түвшин тодорхой хэмжээнд өөрчлөгдөх боломжтой юм. Улс орнуудын инфляцийн эрч саарч Төв банкуудын зорилтот түвшинд үндсэндээ хүрэх төлөвтэй байгааг мөн онцолсон байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.