Нийгмийн

Талийгаачдын хашаанд "Хүн угаартах эрсдэлгүй" гэж энэ өвлөөр тараасан "Нүүдэлчин" зуух байжээ

Нэг шөнийн дотор зургаан хүн угаартаж нас барлаа. Өчигдөр Төрийн ордны зүүн хаалган дээр, цэргээс дөнгөж чөлөө аван ирээд мэдээлэл хийсэн хүү Б.Одбаяр ээжийгээ, төрсөн дүү нараа алдаж, хорвоод ганцаар үлджээ.

Энэ үйл явдал нийгэмд олон талт хэлэлцүүлэг үүсгэж байна. Адаглаад урд шөнө хүүг хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан, талийгаач ээжийг нь архины хамааралтай, өөрсдөө угаар мэдрэгчээ ажиллуулаагүй гэх мэтийн хүнлэг бус өгүүлбэртэй албан бүртгэлийн мэдээллийг сошиалд цацлаа. Албан ёсоор ЦЕГ-аас үүнийг задруулаагүй ч, цагдаагийн эрх үүргийн хэмжээнд авагддаг мэдээлэл гэдэг нь илт байгаа юм.

Тэгвэл, тус мэдээлэлд “Нүүдэлчин” зуух өгсөн гэж дурджээ.

Харин тухайн зуухыг  холбон, ашиглаж байсан эсэх нь мэдэгдэхгүй, тодорхой бус хэвээр байна. Манай редакц хэргийн газарт сурвалжлан ажиллана.

Хэрвээ “Нүүдэлчин” зуухаа холбоод, галлаж байсан бол энэ шууд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяагийн хариуцлага болох юм.

Тодруулбал, “Нүүдэлчин” бол энэ өвөл тараагдсан ээлжит нэгэн зуух. Үүнийг С.Одонтуяа сайд “Давхар шаталттай учраас угаар гардаггүй. Хүн угаартаж нас барах эрсдэл байхгүй гэсэн үг” хэмээн өөрийн амаар мэдэгдэж байсан билээ.

Энэ харамсалт үйл явдал тохиолдсон айл “Нүүдэлчин” зуухыг галлаад нэг шөнийн дотор зургуулаа угаартан нас барчхаад байгаа бол, энэ юун зуух вэ, хэн стандартыг нь баталсан бэ, хэний лобби байсан бэ, яагаад “Угаартах эрсдэлгүй” гэж хийсгэлэн мэдээлэл өгсөн бэ зэрэг асуултууд урган гарах юм.

32 мянган “Нүүдэлчин” зуухны 28.2 тэрбум төгрөгийн ажлыг “Экоресурс” гэж компани хийсэн. Гэтэл энэ компанид БОУАӨ-ийн сайд С.Одонтуяагийн бэр, экс хотын дарга Д.Сумъяабазарын дүү, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав нар хамаарал бүхий болж таарсан. Энэ талаарх дата илэрц бүхий материалыг энд дарж уншина уу.

Өмнө нь “Нүүдэлчин” зуухыг буцаасан хүн байхгүй, харин буруу галласан 10 гаруй тохиолдол гарсан гэж албаны хүмүүс мэдээлэл өгч байлаа. Тэд “Нүүдэлчин” зуухаа буруу галлав уу, тийм бол галлагааны заавар зөвлөмжийг сайтар өгч чадсан уу. Хүлээлгэж өгөөд, гарын үсэг зуруулаад л гардаг гэдгийг иргэд олон нийт нийгмийн сүлжээнд ярьж, бичиж байгаа.

Ямартай ч агаарын бохирдлыг бууруулах гол шийдэл биш байсаар байтал дахин тараасан “Нүүдэлчин” зуух тухайн айлд очсон байсан нь баталгаатай мэдээлэл юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2025 09:34

Одонтуяа гуай нэг иймэрхүү л юм хийнэ яаж дахин дахин гишүүн болж чадаад бна ганц сайн ажил хийгээгүй авгай

Зочин
Зочин
2 сар 7, 2025 09:53

Ер нь нийгэмд арчаагаа �##�дсан хүмүүс их шүүдээ

Зочин
Зочин
2 сар 7, 2025 09:54

Нүүдэлчин зуух мөн бол угаартах эрсдэл хамгийн өндөр шүү.Яагаад гэвэл утаагаа дахин шатаана гээд зуухны яндангаар утаа нь шууд гарахгүй зуухан дотроо удаан шатна.Энэ нь нэг үгээр хэлбэл жирийн зуухтай айлууд яндангийнхаа сойлтыг т�##� хааж байгаад угаартдагтай яг адилхан гэсэн үг

Зочин
Зочин
2 сар 7, 2025 11:21

Хүмүүс бас өөрсдөө хариуцлагатай бхймаар байнаа хэнэггүй монгол зан гэж , г�##� түлээд тэр нь асаж байна уу үгүй юу , үнс тоосоо авч яндангаа сайн хөөлөх л хэрэгтэйшт ,

Зочин
Зочин
2 сар 7, 2025 11:45

Бүгдэд нь ял өг .бүхэл бүтэн 6 хүний амь хохирчихоод бна .

Зочин
Зочин
2 сар 7, 2025 13:17

Хариуцлага хэн хүлээх вэээ.е.ч яагаад таг б.аааа.зг бүгд уучл�##� гуйх ёстойййй

Холбоотой мэдээ

Back to top button