Нийгэм мэдээ

Өнөөдөр The MongolZ шөвгийн дөрвийн төлөөх шийдвэрлэх тоглолт хийнэ

Өнөөдөр The MongolZ багийнхан шөвгийн дөрвийн төлөө Туркийн Eternal Fire багтай тоглоно. Хэрэв тэд ялбал, шөвгийн дөрөвт шалгарч Францийн "Team Vitality" багтай тоглох учраатай.

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгддэг "Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээн Польш улсад зохион байгуулагдаж байна.

The MongolZ багийн хувьд дэлхийн чансаа өндөрт орсон учир урьдчилсан шатыг алгасч уригдаж орсон. Тэд өнгөрсөн жил урьдчилсан шатнаас нь эхэлж оролцож байсан бол ийнхүү нэг жилийн хугацаанд хэр ахиц дэвшилтэй байгаагаа дэлхий нийтэд харуулаад байна.

Өмнөх өдрүүдэд тэд Америкийн "Liquid" багтай тоглолт хийж 2:1 гэсэн харьцаатайгаар эхний ялалтаа байгуулжсан. Үүний дараа Германы GamerLegion багтай учраа таарч 2:0 гэсэн харьцаатайгаар тэмцээнийг дуусгасан. Харин B хэсгийн зооноосоо аль баг нь түрүүлж, шөвгийн дөрөвт орох эсэхийг шийдвэрлэх тулааныг Украины "Navi" багтай хийж хожигдол хүлээж, шөвгийн дөрвийн төлөө дахин нэг тоглолт хийхээр болсон юм.

Тэд Туркийн "Eternal Fire" багийн эсрэг 11 мянган хүний суудалтай "Spodek" цэнгэлдэх хүрээлэнд Баасан гарагийн 22:45 цагт тоглохоор болсон. Өмнө нь энэ хоёр баг нийт таван удаа оноолт таарч тоглоход "The MongolZ" гурав, "Eternal Fire" хоёр удаа хожиж байжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button