СПОРТ

"The MongolZ" шөвгийн дөрөвт шалгарч, чансаагаа ахиулж байна

CS2-ын "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн энэ сарын 13-ны өдөр Румын улсын Клаж-Напока хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний тоглолтын талаарх мэдээллийг хураангуйлан хүргэж байна.

Тэмцээнд оролцох 16 багийг дэлхийн чансааны дарааллаар шууд урьсан бөгөөд манай улсын "The MongolZ" баг уригдсан юм.

Тэд энэ сарын 14-ны өдөр Хойд америкийн "Complexity" багтай учраа таарч тоглолтоо эхлүүлсэн. Эхний map-ыг "Complexity" баг сонгож "Dust2" дээр тоглолтоо эхлүүлж 13:7 гэсэн харьцаатайгаар "The MongoZ" тэргүүлсэн. Харин хоёр дахь map-ыг "The MongolZ" хамгийн сайн тоглодог "Ancient" map-аар эхлүүлсэн. Тус хэсэгт 13:7 гэсэн харьцаатайгаар тэргүүлж эхний хожлоо авсан.

PGL Cluj-Napoca 2025 тэмцээний аялал нь ийнхүү үргэлжилж тэд хоёрдугаар сарын 15-ний өдөр Америкийн "Wildcard" багтай учраа таарсан. Тоглолтын эхний map-ыг "Wildcard" багийнхан сонгож "Inferno" дээр эхлүүлсэн. Энэхүү тоглолт гал халуун халуун өрсөлдөөнтэй үргэлжилж хоёр баг хоёр удаа "Overtime" гаргаж, эцэст нь "The MongolZ" 19:16 онооны харьцаатайгаар тоглолтыг тэргүүлж эхэлсэн.

Харин хоёр дахь map-ыг дүрэм ёсоор "The MongolZ" сонгож "Ancient" дээр тоглолтыг үргэлжлүүлсэн. "Ancient" map дээр 13:10 гэсэн харьцаатайгаар "The MongolZ" хожлоо авсан.

Ингэснээрээ тэд 2:0 гэсэн үзүүлэлттэй болсон юм. Тэмцээний хэсгийн шат швейцар системээр болох ба хамгийн түрүүлж гурав хожсон найман баг плэй-офф шатанд шалгарах дүрэмтэй. Мөн финалын тоглолтоос бусад бүх тоглолт Bo3 журмаар зохиогдож байна.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны шөнийн 01:00 цагт Бразилын "paiN" багтай The MongolZ учраа таарсан. Тэд эхний map-ыг “Inferno” дээр эхлүүлж, нэг Overtime гаргаснаар The MongolZ 16:13 онооны харьцаатайгаар тэргүүлж эхэлсэн.

Харин тоглолтын хоёр дахь хэсэг “Dust-2” дээр үргэлжилж, “paiN” баг 16:14 гэсэн дүнгээр тоглолтод тэргүүлэв. Ингэснээр хоёр багийн тулаан “Mirage” дээр үргэлжилж The MongolZ 13:08 оноогоор тоглолтыг тэргүүлж, плэй-оффт шалгарлаа.

Тухайн ялалтын дараа "The MongolZ" багийн тамирчин "Mzinho" ярилцлага өгөхдөө, “Гэрээсээ гараад нэг сар болсон байна. Хоёр тэмцээнд оролцож, хоёуланд нь плэй-оффт шалгарлаа. Биднийг дэмжиж байгаад баярлалаа. Бид аваргын алтан цомын төлөө хичээх болно" гэлээ.

Ийнхүү The MongolZ гаргасан амжилтаараа дэлхийд чансаагаа харуулсаар байна. Гэхдээ тэд бярдаж, бас бардаж болохгүй. Хоёрдугаар сарын 21-ны өдөр тэднийг плэй-оффын чангахан тэмцээнүүд хүлээж буй.

Энэ удаагийн тэмцээнд "The MongolZ" багийнхныг аваргална гэсэн өндөр хүлээлт буй. Учир нь дэлхийн аварга "Natus Vincere", "Spirit", "Vitality" болон "G2", "Liquid", "FURIA", "GamerLegion" зэрэг багууд оролцохгүй. Харин "FaZe Clan", "MOUZ" зэрэг томчууд тоглож байгаагаараа онцлог аж.

Энэ тэмцээний шөвгийн наймд одоогоор манай багийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтаж буй Европын "FaZe Clan" шалгараад байна. Германы "MOUZ", Туркийн "Eternal Fire", Оросын "Virtus.pro" гэсэн багуудын хувьд хоёр хожил, нэг хожигдолтой байгаа юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 17, 2025 11:55

yuch oilgosongui xxa

Холбоотой мэдээ

Back to top button