СПОРТ
"The MongolZ" дараагийн тэмцээний урилгаа авлаа

ESL 2025 оны дөрөвдүгээр сарын 21-27-нд болох "IEM Melbourne" тэмцээнд уригдсан 16 багийг зарлалаа.
Тус тэмцээнд дараах 16 баг уригджээ.
- FaZe Clan
- Natus Vincere
- Team Spirit
- Team Vitality
- Team Liquid
- paiN Gaming
- The MongolZ
- FlyQuest
- Eternal Fire
- MIBR
- BIG
- MOUZ
Багуудыг энэ оны хоёрдугаар сарын 3-ны Valve Regional Standings /VRS/ онооны дагуу эхний 10 багийг сонгожээ. Харин үлдсэн багуудыг бүс нутгийн VRS оноогоор сонгосон байна.
Гэхдээ "G2 Esports", "FURIA Esports", "Astralis" багууд уригдсан ч тэмцээнд оролцохоос татгалзжээ. Үүнээс шалтгаалан "paiN Gaming", "MIBR", "BIG" багууд оронд нь сонгогдсон байна.
Тухайн тэмцээнд 16 баг 8, 8-аараа хуваагдан, Double-elimination /хожигдсон ч нэг удаа дахин тоглох боломжтой/ хэлбэрээр өрсөлдөх аж.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.