Нийгмийн

Буузны жигнүүрийг тосолж хэрэглэх нь хамгийн эрүүл

Сар шинийн баяраар айлууд бууз жигнэхдээ наалдуулахгүйн тулд гялгар уут болон жигнүүрийн гэх тодотголтой цаасан дэвсгэрүүдийг түгээмэл хэрэглэдэг. Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар хүнсний инженер О.Гал-Очироос тодрууллаа. 

-Бууз жигнэхдээ дэвсдэг гялгар уут эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Хүнсээ ууталдаг гялгар уут нь зөвхөн аливаа зүйлийг савлах л үүрэгтэй. Уутанд фоли этилин гэх бодис байдаг бөгөөд энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй. Мөн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг. Манай улсад эдгээрийг ерөнхийд нь тоймлон хариу гаргах, нарийн шинжлэх лаборатори байдаггүй юм. Тиймээс эдгээрийн зөв бурууг хүмүүс ялгахгүй хэрэглээд байгаа. 

-Үүний оронд ямар сонголт байж болох вэ?

-Хамгийн зөв нь тослох. Тос нь өөрөө гадаргуугийн идэвхт бодис. Тиймээс жигнүүрээ тослоход хангалттай. Түүнээс биш жигнүүрийн зориулалтын цаас гэжа бүтээгдэхүүн хүртэл гялгар ууттай адилхан материалтай байдаг. Бид хуванцар хортой гэдгийг мэднэ. Үүн шиг гялгар уутыг халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй хамтад нь хэрэглэж болохгүй гэдгийг сайн ойлгомоор байна. 

Нэмэлтээр дурдахад, МХЕГ-ын төв лабораторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай гэх дүн гарчээ. 

Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энийг яаж хүмүүст сайтар ойлгуулах вэ.хэнч үл тоож хэрэглэсээр л байгаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Кикиг хоолны газрууд богино долгионы зууханд хөрсөн мантуун буур, хуушуур, пирошкигээ хийж халаагаад оюутнуудад зараад байдаг. Аймаар хортой. Хайрт өмнөд солонгосуудаасаа сурсан мэт байлээ. Тэнд тийм жижиг хүнсний наймаачид тавгаа угаахгүй гэж гялгар уут углана. Гялгар ууттай хүнс халаана .

Зочин
Зочин

Тослох дургүй. Тослохоор сайхан эрүүл аргаар хийсэн буузны илчлэг өндөрсөөд явчихдаг. Шинэ арга нь байцаа жижиглэж хэрчиж дэвсэх болоод байна.

Зочин
Зочин

Oo yanaa tiim bsiimuu dandaa hergeldeg medej awlaa bayaplalaa

Зочин
Зочин

Тослох нь дараа нь жигнүүрээ цэвэрлэхэд бэрхшээлтэй. Хамгийн шалгарсан арга бол байцаа дэвсэх юм даа.

Зочин
Зочин

ОДОО БУУЗ ЖИГНҮҮЛЭХЭЭ ТА НАРААР ЗААЛГАХ УУ? ӨШӨӨ ЮУ ЗААМААР БАЙНА БЫСДАНУУДАА ЭХНЭРЭЭ БАВАХААР ЭХНЭР УТСААРАА ОРОЛДООД ДУУСАНГУУТ БОЛЦОН УУ? ГЭЭД БАНДААШАА ТАТЧИХААД ЯВААД ӨГЧДӨГ БОЛЛОО ЭНИЙГ ЯАХ УУ? МЭРГЭН ЦЭЦЭН ХҮМҮҮСЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button