Улаанбурхан өвчний 6 дахь тохиолдол лабораториор батлагджээ

Улаанбурхан өвчний 6 дахь тохиолдол лабораториор батлагдсаныг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс мэдээллээ.
Уг батлагдсан тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын 14-23 болон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй буюу 7 сартай хүүхэд байна.
Иймд дээрх өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдахыг зөвлөлөө.
Тодруулах зүйлсээ 89016199, 75103100 тоот утсанд хандаж авах боломжтой аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвчин битгий дууд хүүхэд бүхэн ту�####�г шүү ээлтэй юм байгаан багадаа хөнгөхөөөн тусчих зүгээр дээ вакцины хүч их шүү