ЕАЭЗХ-той түр хэлэлцээ хийнэ: Дотоодын үйлдвэрлэгчдээ өндөг шигээ хамгаалъя

2024 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины айлчилснаас хойш хөндөгдөж буй нэг сэдэв бол Монгол Улсыг Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр гэрээ хийлгэх асуудал бөгөөд Засгийн газар ирэх тавдугаар сард гэрээг үзэглэж, эцэслэхээр болжээ.
Уг нь МҮХАҮТ-аас дотоодын үйлдвэрлэгчдийн хүсэл, санал дээр тулгуурлан жилээр хойшлуулах саналыг гаргаж байсан юм.
ЕАЭЗХ нь өнөөдөр барууны нөлөөллийг бууруулах бодлогын дор нэгдэж, харилцан эдийн засаг, гадаад худалдааны эргэлтийг сайжруулах зорилго дор нэгддэг. Энэ холбооны гишүүн орнуудын гадаад худалдаа дан ганц хүнс бараагаар үл хязгаарлагдах бөгөөд ажиллах хүчнээс авхуулаад өргөн хүрээг хамарч, гаалийн тарифгүй экспортлох эрхтэй байдаг.
Евроазийн эдийн засгийэн холбоонд,
- ОХУ-146 сая хүн амтай
- Казахстан-20 сая хүн амтай
- Беларусь-9.5 сая хүн амтай
- Армени-3 сая хүн амтай
- Киргиз-7 сая хүн амтай эдгээр улс орнууд гишүүн орноор албан ёсоор нэрлэгддэг бөгөөд Вьетнам, Иран, Хятад, Серби зэрэг улсууд ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулсан. Оросын эдийн засгийн гол боломж дээр тулгуурлан байгуулагдсан уг холбоо нь өнөөг хэр тус улсын гадаад худалдааны эргэлтийн цөм болсоор буй.
Уг холбоотой чөлөөт худалдааны түр гэрээ байгуулах асуудлыг хөндсөнөөс хойш Монголын дотоодын аж ахуй нэгж, үйлдвэрлэл эрхлэгчид манайхаас экспортод гаргах бараа бүтээгдэхүүний тоо болоод цар хүрээ хязгаарлагдмал, харин нөгөө талд манайхаас хэд дахин өндөр хүн амын зах зээл рүү бараа нийлүүлдэг томоохон компаниудын хямд барааны урсгал орж ирвэл дотооддоо өрсөлдөх ямар ч боломжгүй гэх шүүмжлэлийг хэлж байв.
Манай улсын хувьд дотоодын өндөр хүүтэй зээл авч үйлдвэрлэлээ явуулдаг аж ахуй нэгжүүдийн хувьд гаалийн бага тарифтай, хямд бүтээгдэхүүн орж ирснээр зах зээлээс шууд арчигдах сонголт л үлдэнэ хэмээн эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байв. Хэрвээ чөлөөт худалдааны түр гэрээ байгуулахдаа тулбал өндөг, сүү зэрэг дотоодын хэрэглээгээ өөрсдөө хангах бүрэн боломжтой хүнс, барааны бүтээгдэхүүнийг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас нийлүүлэхгүй байх хамгаалалтыг дотоодын үйлдвэрлэгчид шаардсан юм.
Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр бүтэн жилээр хойшлуулсан гэх уг асуудлыг ирэх тавдугаар сард Москвад эцэслэхээр болсон гэдэг нь ОХУ-ын зүгээс үзүүлж буй улс төрийн шахалтын нөлөө ч байж болох юм.
Өнгөрсөн оны 10 дугаар сард тус улсын хэвлэлд “2024 он дотроо багтаж Монгол Улстай ЕАЭЗХ нь чөлөөт худалдааны түр хэлэлцээ бүхий гэрээг хийнэ” хэмээн улс төрийн өндөр албан тушаалтан нь ярьж байсан удаатай.
Хэрвээ Засгийн газар Оросын эдийн засгийг дэмжих зорилгоор ийн уг холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийхээр шахамдуулж буй бол татварын дарамт дор хөл дээрээ өндийж ядаж буй дотоодын үйлдвэрлэгчдээ өрсөлдөөнгүй зах зээл рүү түлхэж, эрсдэлд оруулахгүй гэдэг баталгаагаа дан ганц өндөгөөр хязгаарлалгүй гаргаж өгөх нь зөв.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэв гэрээ хийхгүй бол нефть бүтээгдэхүүнийхээ цоргыг хаана гэж айлгах байхдаа. Жижиг буурай орны зовлон юм.
Ядаж нефтийн үйлдвэрээ шуурхайлаад хугацаанд нь ашигл�##�тад оруулсан бол гэрээ хийхгүй төвийг сахиж болох байсан байхдаа.
Улсын өмчийг хувьчл�##� гэдгээр луйвардаж авсан лагайнууд 35 жил болж байж хөл дээрээ өндийж чадахгүй байж олон юм хуцаад хэрэггүй. Чадахгүй бол улсад нь буцаагаад өг. Чанартай хямд барааг оруулж ирэх гэрээг батлуулах нь зөв. Айлын эрх хүүхэд шиг үндэсний үйлдвэрчээ дэмж гэж солиорохоо больцгоо!!
Яаг үнэн
Т�##�х, нарийн �######�, ус, ундаа, архи пиво, чихэр, печень, зайрмаг, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, өндөг гээд жижиг цехээс эхлүүлээд том үйлдвэрүүд дампуурна даа. Олны мэддэгээс Т�##�х Чихэр, Өгөөж, АПУ, Витафит, М-Си-Эс, Сүү ХК, Тэсо, Алтантариа, Улаанбаатар гурилийн борлуул�##�т эрс багасна. Дагаад цомхотгол хийж эхэлнэ.
Гэрээ байгуулах нь зүйтэй