Нийгэм мэдээ

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна"

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 22-нд гарсан түймрийн улмаас таван га талбай шатжээ.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Уг гал түймрийн дуудлага мэдээлэл тухайн өдрийн 15.36 цагт ирсэн. Түймрийг хоёр цагийн дотор бүрэн унтраасан. Одоогоор түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа эхлүүлсэн" гэх мэдээллийг өглөө.

Тус хүрээлэн нийтдээ 973 га талбайтай. Үүнээс 5 га орчим нь түймэрт өртсөн гэх мэдээлэл байгаа юм. Иймд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийж, татсан тамхиа бүрэн унтраах, автомашины эвдрэл гэмтлийг шалгах, хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байхыг сэрэмжлүүллээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шалтгаан нөхцөл тогтоох гээд байх хэрэггүй нэг ширхэг татсан тамхиа унтраагүй орхисноос болж энэ хаврын хуурайшилтын үед өнжмөл шар өвс бензинд шүдэнз хавирах адил асна

Холбоотой мэдээ

Back to top button