З.Энхболд: Ерөнхийлөгчид би “юу ч дуугарч болохгүй шүү” гэж зөвлөсөн
Өнөөдөр /2019.05.03/ сэтгүүлчид Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос ард түмний зээлийн өрийг төлнө гэсэн сонгуулийн өмнөх амлалтынх нь талаар тодрууллаа.
Тэрбээр:
Нэгдүгээрт ерөнхийлөгч Х.Баттулга хэзээ ч өр тэглэнэ гэж амлаагүй. Ерөнхийлөгчийн хажууд байхад С.Эрдэнэ нэг цаас өгөөд “Монголчууд гурван их наяд төгрөгийн цалин, тэтгэвэр, оюутан зээлтэй байна. Сонгуулийн өдрөөс хоёр хоногийн өмнөх явдлыг би ярьж байна. Тэгээд тэр “та энэ зээлийг барагдуулах талаар ажил хийгээрэй” гэсэн. Үүнийг нь хүлээж авсан. Ингээд би ерөнхийлөгчийг хүлээж аваад, юу ч дугарч болохгүй шүү гэдэг зөвөлгөө өгсөн байсан. Хэрэв дугарах юм бол сонгуулийн хууль зөрчиж санал худалдаж авсан хэрэг болно. Тиймээс юу ч дугараагүй авсан. Одоо Ерөнхийлөгч С.Эрдэнэ даргын хэлсэн үүргийг биелүүлнэ. Гэхдээ байгалийн баялагаа 30 гэр бүлээ буцааж авсны дараа, үүнээс гарах ноогдол ашгаар төлнө. Тухайлбал, ЭТТ-н ирэх жилүүдийн ноогдол ашгаас энэ өрийг төлж болно. Гэхдээ хэн ямар өртэй байна гэдгийг төлөх биш, ноогдол ашгаас хүн бүрт хувьцаа өгнө. Түүгээрээ өр ширээ дарах боломжтой. Түүнээс Дорж, Дондог, Дулмаа ийм өртэй байна, түүнийг нь төлнө гэсэн ойлголт байхгүй.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.