Нийгмийн

Энэ долоо хоногийн ордуудын зурхай

Хонь

Энэ долоо хоногт аз жаргал, баяр баясгаланг мэдрэх болно. Санхүүгийн байдал сайжирна. Мөн төлөвлөсөн зүйл амжилттай бүтнэ. Долоо хоногийн дунд үеэр өрсөлдөгчидтэйгөө нүүр тулна. Үүнээс болж сэтгэл гонсойх юм уу урам хугарч магадгүй. Цаг хугацаагаа үр ашиггүй, дэмий хоосон зүйлд зарцуулсан мэт санагдана. Гэхдээ долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч, аз жаргалтай мэдрэмж авах болно. Амралтын өдрөөр санхүүгийн зарлага гаргахдаа анхаарал болгоомжтой байгаарай.

Үхэр

Долоо хоногийн эхний өдрүүдэд сэтгэл түгшсэн мэдрэмжид хүлүүлнэ. Үүнээс болоод ажил тань саатаж, таагүй нөхцөл байдал үүсч магадгүй. Гэхдээ долоо хоногийн дунд үеэр нөхцөл байдал сайжирна. Ялангуяа хүүхдүүд болон хөрөнгө оруулалттай холбоотой таатай мэдээ сонсоно. Шүүхтэй холбоотой элдэв асуудал байгаа бол таны талд шийдэгдэнэ. Энэ долоо хоног санхүүгйин байдал дээшилнэ.

Ихэр

Чухал ажлаа цагт нь дуусгаж стрессийн үүдийг хаана. Та маш их зоригтой байхын зэрэгцээ ойр дотны хүмүүс тань ч хангалттай дэмжиж байна. Гэвч долоо хоногийн дунд үеэр ирээдүйдээ санаа зовж магадгүй. Санхүүгийн байдал тогтвортой, хүчтэй хэвээр байна. Та магтаал хүлээн авч магадгүй бөгөөд энэ нь таныг чухал хүмүүстэй холбоо тогтооход тусална. Ажлын талбарт гарах өөрчлөлтүүдэд бэлэн байх хэрэгтэй.

Мэлхий

Долоо хоногийн эхээр урам зориг тань багасах ч гэлээ тэгтлээ гуниж гутрах хэрэггүй. Эцэстээ бүх зүйл сайхан болно. Таны санхүүгийн байдал тогтвортой байна. Өгөгдсөн үүрэг даалгаврыг ч цаг тухайд нь дуусгаж чадна. Эргэн тойронд болж буй үйл явдлууд санаанд тань нийцэхгүй, сэтгэл дундуур байж магадгүй. Аливаа зүйлд тайван амгалан хандах хэрэгтэй.

Арслан

Хуучинд тулгарч байсан асуудлуудаа шийдэж чадна. Мөн энэ долоо хоногт шинэ хувцас, үнэт эдлэл худалдан авч магадгүй. Долоо хоногийн дунд үеэр санхүүгийн байдал сайжирч, алдагдлаа нөхөн, өр төлбөрөө төлөх боломжтой болно. Орлого сайжирснаар томоохон төслийн ард гарч чадна. Авьяас чадвараа харуулах боломж гарвал цаг зав, сэтгэл зүтгэлээ зориулаарай.

Охин

Аливаа зүйлд амархан шантарч, урам хугарах магадлалтай. Гэхдээ гэр бүлийнхэн тань таны сэтгэл санааг өргөхийг хичээж байна. Хөрөнгө оруулалт хийхдээ хянамгай байгаарай. Танихгүй хүмүүсээс болгоомжил. Долоо хоногийн дунд үеэс орлого нэмэгдэх магадлалтай. Төлөвлөсөн зүйлс амжилттай болно. Холын замд гарч магадгүй. Энэ нь алсдаа танд ашигтай байх болно.

Жинлүүр

Ойрын өдрүүдэд санхүүдээ анхаарах хэрэгтэй. Мөн долоо хоногийн дунд үеэс бага сага асуудлууд нэмэгдэж эхэлнэ. Шаргуу хөдөлмөрлөж байгаа цагт аливаа сөрөг, бэрхшээлтэй бүхний ард гарч, эцсийн ялалтын эзэн болж чадна. Амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрөөнө. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг өөрийн талд шийдэж чадна.

Хилэнц

Итгэл найдвараар дүүрэн долоо хоног эхэлж байна. Та хүссэндээ хүрч чадна. Хэрвээ та гадаад явах гэж байгаа бол визний асуудал нааштайгаар шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүл үеэр бусадтай маргалдахаас зайлсхий. Та ердийнхөөсөө илүү сэтгэл хөдлөлтэй, огцом авиртай байж магадгүй бас өөртөө итгэх итгэл болон бусадтай харилцах чадвар тань өндөр байна.

Нум

Долоо хоногийн дунд үеэр ажил ихтэй байна. Гэхдээ үүнийхээ хэрээр ашиг орлого тань ч нэмэгдэнэ. Гэр бүлээрээ аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүлнэ. Долоо хоногийн сүүлээр удаан хүлээгдэж байсан мөнгө орж ирнэ. Мөнгөө хаа хамаагүй зарцуулалгүй ухаалаг байхыг зөвлөе. Сэтгэл санаа сэргэг, адал явдалд дуртай байна. Ажил мэргэжил дээрээ өөрийн чадах бүхнээ гаргах хэрэгтэй.

Матар

Зарлага ихтэй долоо хоног. Гэсэн ч долоо хоногийн дунд үеэс байдал хамаагүй дээрдэнэ гэдгийг санаарай. Онцгой үүрэг даалгавар биелүүлснийхээ төлөө магтаал сайшаал хүлээж авна. Долоо хоногийн дунд үеэр сайн мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн ашиг орж ирж, аялах боломж гарна. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх стратегийн төлөвлөгөө гарга. Таны нийгмийн харилцаа идэвхтэй байх тул өөртэйгөө ижил төстэй хүмүүсээр хүрээлүүлнэ.

Хумх

Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ дэмжлэгээр дуртай зүйлээ хийх боломжтой болно. Хөгжилтэй зүйлсэд цаг зарцуулна. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой. Долоо хоногийн дунд үеэр санаа зовоосон асуудлууд үүсч, бусадтай маргалдаж магадгүй. Онцгой авьяас чадвараа харуулж, хүлээн зөвшөөрөгдөх боломжийг дэлхий ертөнц танд олгоно. Үүнийг ашиглаад аваарай. Амбицаа харуулахын тулд эрч хүчээ харамгүй ашигла. Шинэ зүйлийг сурах, хүлээж авахад нээлттэй бай.

Загас

Долоо хоногийн эхээр өрсөлдөгчийн зүгээс сорилттой тулгарч, бусдын тусламж хэрэгтэй болно. Таны бүтээлч байдал болон зөн совин тань амьдралын ээдрээтэй зүйлсийг даван туулах түлхүүр болно. Санхүүгийн байдал сайжирна. Гэсэн ч шаардлагагүй өндөр зардлаас зайлсхийгээрэй. Шинэ зүйл туршиж үзмээр санагдан аялалд гарч магадгүй. Энэ нь хорвоо ертөнцийн талаарх ойлголтыг тань тэлж, нүдийг тань нээнэ. Хайртай хүмүүстэйгээ нээлттэй байгаарай. Багаар ажиллах, хамтын зорилгоо нэгтгэхэд таатай үе. Багийн ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхдээ бүү эргэлз.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button