НийгмийнЭнтертайнмент

Фото: Гуанжоу дахь үлэмж “Big Rackets” шилэн гүүр

Хятадын Гуанжоу хотоос 1.5 цагийн зайд орших Цинюань хотын Хуангтэншиа аялал жуулчлалын бүс нь жуулчдын зорин очдог газар гэдгээрээ онцлог бөгөөд үлэмж том шилэн гүүр нь уулын хадан дээр байрладаг байна. Хэлбэр хийцийн хувьд аварга том теннисний хоёр цохиурыг зөрүүлэн байрлуулсан мэт харагддаг учир  “Circular Glass Bridge – “Big Rackets” хэмээн нэрлэжээ.

Уг гүүр нь хадан цохионоос 368 метрийн урттайгаар цухуйж, далайн түвшнээс дээш 500 метрийн өндөрт байрладаг нь 166 давхар барилгатай тэнцэхүйц юм.

Хятадад ийм төрлийн томоохон бүтээн байгуулалт бүхий шилэн гүүр нийтдээ 40 орчим байдаг бөгөөд жуулчдын аяллын маршрутад чухал байр суур эзэлдэг байна. Хятадын шилэн гүүрээр зугаалж, сонирхож буй дотоодын жуулчдын бичлэг цахим сүлжээнд трэнд болсноор жил ирэх бүр шилэн гүүрний аяллын тасалбар маш өндөр борлуулалттай байдаг аж.

Гүүрнээс доош хадан хясаа, ой мод, гол мөрөн үзэгдэх бөгөөд шилэн гүүр нь хөл доорх байгалийг шууд харуулснаар тэнгэрт алхаж яваа мэт сэтгэгдэл төрүүлдэг учир шилэн гүүр нь жуулчдын хувьд заавал туршиж үзэх сонголтын тэргүүн эгнээнд багтдаг байна.

2019 оноос хойш хүмүүсийн урсгалаар үл татрах “Big Rackets” шилэн гүүр манай зураглаачийн дуранд хэрхэн буусныг сонирхуулъя.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Гэрэл зургийг: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нур сультан
Нур сультан

Нураасай

Холбоотой мэдээ

Back to top button