СПОРТ

"Хасын Хүлэгүүд" Jordy Tshimanga-г багтаа нэгтгэж, "BCL"-ийн эхний тоглолтоо хийнэ

Өнөөдөр "Хасын Хүлэгүүд" багийнхан "BCL" тэмцээний эхний тоглолтоо хийнэ.

BCL /Basketball Champions League Asia/ нь Азийн сагсан бөмбөгийн клубуудын дунд болдог тивийн хэмжээний мэргэжлийн тэмцээн юм. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг.

Тус тэмцээнд оролцож буй найман баг хоёр хэсэгт хуваагдаж, нэг баг хэсэгтээ нийт зургаан тоглолт хийнэ. Монголын сагсан бөмбөгийн холбоо/МСБХ/-ны мэдэгдэлд "Манай багууд гурван удаа зочлон тоглолт хийж, 2025 оны тавдугаар сарын 9-14-ны өдрүүдэд эх орондоо өрсөлдөгч багуудаа хүлээн авч тоглоно. Өнгөрсөн жилээс МСБХ-ны Үндэсний дээд лиг ФИБА-гаас зохион байгуулдаг BCL Asia-д өрсөлдөж эхэлсэн ба эхний шатыг Монголдоо зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл МСБХ-ны Үндэсний Дээд лигийн багууд Ази тивд зохион байгуулагдаж буй BCL Asia, EASL гэсэн топ хоёр лигт өрсөлддөг боллоо. Азийн аваргуудын лиг эх орноо төлөөлөн оролцох Хасын Хүлэгүүд, Бишрэлт Металл багууддаа баяр хүргэж амжилт хүсье" гэжээ.

2020 онд Al Riyadi Beirut /Ливан/ баг BCL Asia тэмцээний анхны аварга болж байсан түүхтэй.

Өнөөдөр "Хасын Хүлэгүүд" багийн эсрэг тоглох "New Taipei Kings" багийн тухай мэдээлэл хүргэхэд, Тайванийн сагсан бөмбөгийн мэргэжлийн баг бөгөөд P. League+ лигт амжилттай тоглож байгаа. Тус баг нь шинэ үеийн тоглогчдод зориулсан сагсан бөмбөгийн хүчтэй тоглогчдын баг болж, хурдтай, хүчтэй тоглолтоороо алдартай.

Мөн "Хасын Хүлэгүүд" багтаа Jordy Tshimanga гэх Тайваны Р лигийн "Steelers" багийн төвийн тоглогчийг багтаа нэгтгэжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button