Сурвалжилга: ЭХЭМҮТ-д гелэн вокыг чихэртэй андуурч идэж, хордсон хүүхдүүд долоо хоногт 4-5-аараа ирж байна

Бид гелэн вок буюу угаалгын капсулан шингэнийг ахуйн хэрэглээнд өргөнөөр ашиглаж эхлээд тодорхой хугацааг өнгөрөөсөн. Гэвч тод өнгө, сонирхол татах хэлбэр, үнэр, материалтай байдаг нь хүүхдүүдийн анхаарлыг ихээр татаж, чихэр хэмээн андуурч идэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
- 2012-2014 онд 0-18 насны хүүхдүүдийн дунд гелэн вокны хордлогын 9814 тохиолдол бүртгэгдсэн болох нь АНУ-д хийгдсэн судалгаагаар батлагдсан. Тодруулбал 0-5 насныхан энэ төрлийн хордлогод өртөх нь элбэг байдаг тухай НЭМҮТ мэдээлсэн юм.
Иймд гелэн вокны хордлогын нөхцөл байдлын тодруулахаар 0-18 насны хүүхдийн цочмог хордолтыг харьяалал харгалзалгүй хүлээн авч, эмчилдэг ЭХЭМҮТ-ийг зорилоо.
Эл эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 300-400 орчим хүүхэд ирж үзүүлдэг бөгөөд долоо хоногт хамгийн багадаа таван удаа гелэн вокноос хордсон хүүхэд ирж үзүүлж, тусламж үйлчилгээ авдаг байна.
-ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Дүүрэнбилэг: Хүүхэд гелэн вокод ихээр хордож байгаа нь асран хамгаалагчдын хараа хяналтгүй байдлаас үүддэг-

-ЭХЭМҮТ-д хордолтын тохиолдол тэр дундаа гелэн вокны хордолт хэчнээн бүртгэгддэг вэ?
-ЭХЭМҮТ-д ирж үзүүлж, тусламж үйлчилгээ авдаг хүүхдүүд маш их. Үүний дийлэнх нь цочмог хордолтын улмаас ирдэг хүүхдүүд эзэлнэ гэхэд хилсдэхгүй. Цочмог гэдэг нь хүүхэд дөнгөж сая ууж, идсэн тохиолдлууд гэсэн үг.
Тодруулан хэлбэл ахуйн хэв шинжтэй хордолтуудаас хамгийн элбэг тохиолдож байгаа нь гелэн вокноос хордох. Тус угаалгын шингэнд хүүхдүүд хордох нь яагаад элбэг тохиолдоод байна вэ гэхээр өнгө, үнэр, савлагаа нь анхаарлыг нь татахуйц байдаг. Яг резинэн чихэр шиг. Миний харж байгаагаар бол ямар хийцлэлтэй байвал хүмүүсийн анхааралд өртөж, худалдан авалтаа өсгөх вэ гэх бизнесийн байгууллагуудын тоглолт. Гэтэл энэ гоё сайханд нь бага насны хүүхдүүд хууртаж, санамсаргүйгээр хорддог.
Химийн бодис бол хүний биед орж болохгүй харь төрлийн химийн нэгдэл. Их, бага хэмжээний аль нь ч байсан биед тодорхой хэмжээний хордолтыг бий болгодог гэсэн үг.
-Танай эмнэлэг тухайн хүүхдүүдэд ямар тусламж, үйлчилгээ үзүүлж байна?
-Хордолтын үед хамгийн эхэнд хугацааг чухалчилна. Уг химийн хортой шингэнийг хэчнээн хугацааны өмнө ууснаас шалтгаалан өөр өөр эмчилгээ хийгдэнэ. Үүнийг даган хүүхдэд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг ч ялгаатай гэсэн үг.
Хордсон шинж тэмдэг бүр тулгамдсан шинжтэй буюу хүүхдийн амь насанд аюултай шинж гэж бид үздэг. Тиймээс яаралтай эмчилгээ хийж, зарим тохиолдолд хэвтүүлэн эмчилдэг. Тус төрлийн хордолт долоо хоногт 4-5 тохиолдол бүртгэгдэж байна. Ер нь өдөр болгон гелэн воконд хордсон хүүхэд ирдэг гэхэд хилсдэхгүй.
-Эцэг эхчүүд, асран хамгаалагчдад ямар зөвлөгөө өгөхгүй юу?
-Эцэг эхчүүдэд зөвлөхөд бага насны хүүхдийн хордолт гэдэг дандаа асран хамгаалагчийн хараа, халамжгүй байдал, хүүхдүүдээ хяналтгүй байлгадгаас үүддэг. Ганцхан гелен вок ч гэлтгүй олон төрлийн химийн аюултай нэгдэл, бодисууд байна. Бидний хэрэглээ өргөжихийн хэрээр ахуйн хэрэглээний химийн бодисууд нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн хордолтууд нэмэгдэж байгаа юм.
Угаалгын нунтаг, нойлын бөглөө гаргагч, белизна, цайруулагч бодисууд, хулгана, жоомны хор зэргийг хэрэглэх шаардлагатай байдаг бол, гэрт тань байдаг бол далд, хүүхдийн гар хүрэхгүй дээр байрлуулчих. Хүүхэд бага байх тусам юуг идэж болох, болохгүйгээ мэдэхгүй бүхнийг гараараа барьж, амаараа амталж байж хөгждөг. Иймээс хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй, нойлын өрөөнд ганцааранг нь оруулахгүй байх хэрэгтэй.
Тус угаалгын шингэний талаарх иргэдийн байр суурийг тодрууллаа.
-Иргэд: Чихэр шиг харагдах үзэмжээс нь болж хүүхдүүд идчихдэг байх-

Ингэхэд нийтлэг байдлаар "Хүүхдийн сонирхол татахуйц хэлбэр хийцлэлтэй, өнгөтэй байгаа нь идэж хордох нөхцөл болдог байх. Энэ чинь угаалгад нэг удаа хэрэглэх зориулалттай, тодорхой хэмжээгээр химийн хортой зүйл шүү дээ. Хэт чамин, чихэр шиг байдлаар үйлдвэрлэхээ болих хэрэгтэй. Эцэг эх, асран хамгаалагчид ч эрсдэлээс сэргийлэх үүднээс хүүхдийн гар хүрэхгүй хол газар байршуулах нь чухал" гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Харин НЭМҮТ-өөс тус бодист хордсон үед илрэх шинж тэмдгүүд, гарах эрсдэлүүдийн талаар болон зөвлөмж өглөө.

Хордлогын үед илрэх шинж тэмдгүүд: Аманд хийх, залгих замаар болон нүд, арьс, салстаар дамжин хордлогод өртдөг. Хордлогын шинж тэмдгийг анхааралтай ажиглаж, доорх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Залгисан үед: Амьсгал давчдах, амьсгал авахад хүндрэл үүсэх, ханиалгах, цээжээр хүчтэй өвдөх, бие сульдах, нойрмоглох, бөөлжих, ам хуурайшна.
Нүдэнд хүрсэн үед: Нүдний салст үрэвсэх (улайх, загатнах), нүдний хүчтэй өвдөх, цочрох, загатнах, нулимс цийлгэнэх
Арьсанд хүрсэн үед: Загатнах, арьс хуурайшиж, улайж тууралт гарах, арьс түлэгдэх (зөвхөн удаан хугацаагаар арьсанд хүргэсэн тохиолдолд)
Зөвлөмж: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гелэн вокыг хүүхдийн гар хүрэх боломжгүй, харагдахгүй газар (түгжигддэг шүүгээ, өндөр тавиур) хадгалах, зориулалтын саванд нь байлгаж, ашиглахгүй үед савыг сайтар таглах, хэрэглээд дууссан хоосон савыг бусад зүйл хадгалахад ашиглахгүй байх, хэрэв хэн нэгэн санамсаргүйгээр гелэн вок залгисан бол нэн даруй эмнэлэгт хандана уу.
Гелэн капсул угаалгын нунтаг нь АНУ-аас гаралтай, 2012 онд анх Tide компаниас Tide Pods нэртэй бүтээгдэхүүн гаргаж байсан түүхтэй. Улмаар 2013–2015 онд Европ, Япон, Солонгос зэрэг оронд нэвтэрч эхэлсэн бөгөөд 2017 оноос хойш Азийн зах зээлд маш хурдтай тархаж, Японд Bold, Ariel Pods гэх мэт олон нэр төрлөөр өргөжсөн. Одоогоор АНУ, Япон, Солонгос, Хятад улсад уг бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсээр байна.
Харин Монголчуудын хэрэглээнд ойролцоогоор 2018 оноос хойш нэвтэрсэн байдаг. Өнөөгийн байдлаар бүх сүлжээ дэлгүүр болон Зах худалдааны төвүүдэд хэмжээ ширхгээс хамааран 15-80 мянган төгрөгөөр борлуулсаар байна.
Видео:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг эхчүүд уга�##�гын бодисоор хүүхэд авахааргүй газарт хадг�##�ах нь хамгийн зөв.
Хүүхэд харна гэдэг амаргүй ажилыг эцэг эхчүүд маш хариуцлагатайгаар хийх ёлстой. Мэдээж их ядардаг ч өөрийгөө золиослон байж ажилаан хийснээр олон жилийн дараа хүүхдүүд чини эрүүл энх өсөж томороод биеэн даахийг н харах л энэ ажилийн ганц гол зорилтот үр шим юм.
�##�баар хүүхдүүдийг хорлох гэж хийсэн бүтээгдхүүн бн.хориглох хэрэгтэй гэхдээ төр тоохгүй л дээ.зам дээр үй олноороо осолдоод байхад л тоосон шинжгүй байгаашд
Хужаа нарын хийж байгаа энэ гелэн вок гэдэг муухай үнэртэй химийн хогийг,манайхан урдаас маш их авч ирж, зараад байх юм.Энэ чинь тэр аяараа л химийн хор шүү дээ.�##�баар өнгө өнгийн ,бага насны хүүхдийн анхаар�##� татмаар хорнууд хийж бга.
Би ч гэсэн идэнгээ �##�дсан
Тэнэгүүд үхэж л байг
Hujaa nar huuhduudiig chin ustgaj bnaa m#lan durak eh etsguudee ene hogiin ugaalgiin bodisiig bitgii av l daa
Ene neg himiin bodisiig oruulj irehiig horigloochee, hamgiin hortoi buhniig oruulj irehiin