Байгаль орчин

Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км-т Хүдэр сумаас баруун урд зүгт 15 км-т, Тарвагатай багийн "Төмөртэй" гэх газарт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 09-нд 14:43 цагт ирсэн байна.

Түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Байгаль орчин, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллаж байна. Түймрийн голомтод баруун талаас салхи ихтэй байгааг мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button