Спорт

Боксын тамирчид олимпын оноо цуглуулахаар эхний тэмцээндээ оролцож байна

Монголын боксын үндэсний шигшээ багийн 12 тамирчин дасгалжуулагчийн хамтаар тавдугаар сарын 10-наас эхлээд зургаадугаар сарын 15-ны хооронд олимпын оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцохоор явлаа.

Тэд Польш улсад Фелик стам Дэлхийн цомын тэмцээн \Олимпын оноо\, Герман улсад Олон улсын хамтарсан бэлтгэл, Недерланд улсад Олон улсын тэмцээн, Чех улсад Усти Над Лабем Дэлхийн челленж \Олимпын оноо\ тэмцээнүүдэд оролцох юм байна. Хэрэв эдгээрт амжилттай оролцвол Лос-Анжелесийн 2028 оны Олимпын наадамд оролцоход шаардлагатай оноог цуглуулах юм.

Европыг тойроход Монголын боксчдыг Ж.Энхтөр, О.Батхүү, Ж.Еркин болон Куба улсын мэргэжилтэн Рубен Санчес дасгалжуулна. Мөн олон улсын шүүгч Б.Болдбат дээрх тэмцээнүүдэд ажиллахаар шигшээ багтай хамт явжээ. 

Чансаа тогтоох \Ranking point\ Боксын Феликс Стаммын тэмцээнд эмэгтэйчүүдийн 51кг жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Норвегийн тамирчин Брун Анабельтай тулалдаж 4:1 саналаар ялсан боловч дараагийн өрсөлдөгч болох Болгар боксчин Чуканова Златислава тулалдаж ялагдал хүлээлээ.

Мөн 57 кг жинд Э.Мичидмаа Узбекистаны тамирчин Хуморабони Мамажоноватай тулалдаж ялагдал хүлээлээ.Эрэгтэйчүүдийн 60кг жинд Д.Ганболд Итали улсын тамирчин Мичеле Балдасситай тулалдаж ялагдал хүлээсэн бол тус жинд Т.Энхтөр эхний тулаандаа Туркийн тамирчин Чинар Мехметхантай тулалдаж 5:0 саналаар ялалт байгуулж 2 дахь тулаандаа Узбекстаны боксчин Олимор Самандартай тулалдаж ялагдал хүлээлээ.

Эрэгтэйчүүдийн 65кг жинд манай улсаас 2 тамирчин оролцож сугалаагаар хоорондоо тулалдахаар болж 3:2-н саналаар Б.Мишээлт Э.Бат-Өлзийг ялсан байна. Б.Мишээлт өнөөдөр буюу 2025.05.14-ний өдөр дараагийн тулаанаа хийнэ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button