СПОРТ

Кубийн алдарт дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез Монголд ирлээ

Монголын боксын холбооны урилгаар Куба улсын алдарт дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез Монгол улсад өнөөдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, боксын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн дарга, Олон улсын боксын холбооны тэмцээн зохион байгуулах албаны гишүүн Г.Бадрах нар угтан авлаа.

Гилберто Виера Гутиррез Монгол Улсад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Би Монгол Улсад анх удаа ирж байна. Анхны сэтгэгдэл маш өндөр байна. Олон найз нөхөдтэй болно гэдэгтээ итгэлтэй байна. Миний гол зорилго бол Куба улсын боксын арга барилыг Монголын баг тамирчдад чадах чинээгээрээ хуваалцахад чиглэх болно. Халуун дотно хүлээж авч буй та бүхний итгэлийг алдалгүй, хариуцлагатай ажиллах болно” хэмээн онцоллоо.

Гилберто Виера Гутиррез нь Куба улсын боксын спортын хамгийн өндөр амжилт үзүүлсэн 30 гаруй жилийн хугацаанд дасгалжуулагчаар ажилласан, туршлагатай дасгалжуулагч.

Түүний удирдлагад олимпийн хошой аварга Ариэль Эрнандес, олимпийн хошой аварга Родниэл Иглесиа, олимпийн аварга Хуан Карлос Лемус, олимпийн аварга Баутиста Эрнандес, олимпийн аварга Лоренцо Сотомайор нарын олон, олон шилгүүд бэлтгэгдэж, дасгал сургуулилалтаа хийж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button