НИЙГЭМНийгэм мэдээ

Олон улсын шинжээчид профессор П.Батчулууныг гэм буруугүй гэж дүгнэв

2025 оны тавдугаар сарын 10-ны өдөр Монголын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгт хандсан Австрали, БНСУ, АНУ-ын нэр хүндтэй шинжээчид П.Батчулууны хэргийг олон улсын стандартын хүрээнд үнэлж, ямар нэгэн хууль зөрчсөн, албадсан, хуурсан үйлдэл хийгээгүй хэмээн дүгнэсэн байна.

Шинжээчдийн баг дараах гол үндэслэлүүдийг дурдсан ба үүнд:

  • Донорын ар гэрийн бичгээр өгсөн зөвшөөрөл хүчинтэй байсан
  • Шөрмөс болон цөс авах нь эмнэлзүйн стандарт аргачлалын дагуу хийгдсэн.
  • Санхүүгийн ашиг хонжоо хүртээгүй, нууцлал зөрчөөгүй
  • Профессор П.Батчулууны үйлдэл нь төрийн тогтоосон журам, олон улсын жишигт нийцсэн
  • Хэрэг нь Монголын эрхтэн шилжүүлгийн тогтолцоонд итгэл алдагдуулах эрсдэлтэй болсон

Мөн энэхүү дүгнэлтээр Монголын Дээд шүүхийг уг мэргэжлийн дүгнэлтийг харгалзан үзэхийг уриалсан байна.

Сануулахад: Гавьяат эмч П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Иймд Улсын дээд шүүх хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хяналтын шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button