Нийгэм мэдээ
26-30 насны хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ

Энэ сарын 27-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “Тогтоол усанд хүмүүс живсэн байна” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоёр метрийн гүнтэй тогтоол усанд живж, нас барсан байж болзошгүй байдал урьдчилан тогтоогдоод байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтоол болон гол нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
усгүй говьд яахаараа 2 метр гүнзгий ус байдаг байнаа