НИЙГЭМСпорт

"Хасын Хүлэгүүд" цом өргөх сүүлийн тоглолтоо өнөөдөр хийнэ

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт “М банк Арена”-д өнөөдөр, маргааш болно.

Энэ шатанд Монголын “Хасын Хүлэгүүд”, Индонезын “Пелита Жаяа”, Тайванийн “Нью Тайпэй Кингз”, “Тайвань Пайлотс” шалгарсан. Тэгвэл  “Хасын Хүлэгүүд”  Индонезийн багтай өнөөдөр 21:00 цагт тоглох гэж байна. Хожсон баг ирэх сарын долоодугаар сарын 13-нд АНЭУ-ын Дубай хотод болох шигшээ тэмцээнд Азийн шилдгүүдтэй цомын төлөө өрсөлдөх боломжтой болох юм.

“Хасын Хүлэгүүд”-ийн бүрэлдэхүүнд Б.Барсболд, Ч.Ихбаяр, Э.Саруул-Эрдэнэ, А.Азбаяр, Д.Мөнхтүвшин, М.Цэнгүүн, Э.Эрмүүнзаяа, Э.Түшиг, С.Биндэрьяа, Жорди Тшиманга, Жордан Толберт, Иан Миллер нар багтжээ. Харин О.Сэргэлэн, Б.Билгүүн нар бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжих юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button