Энтертайнмент

Манай улсад тоглолтоо хийх БНСУ-ын алдарт дуучин Ailee гэж хэн бэ

Удахгүй монголд ирэх БНСУ-ын алдарт дуучин Ailee-гийн талаарх мэдээллийг хүргэж байна. Түүний жинхэнэ нэр нь Ли Е Жин (Lee Ye-jin) бөгөөд Amy Lee гэж дууддаг байсан учир тайзны нэрээ Ailee болгожээ.

Тэрбээр, 1989 оны 5-р сарын 30-нд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төрсөн. Түүний хөгжмийн замнал 2012 онд эхэлсэн бөгөөд өдгөө олон жилийн туршид амжилттай уран бүтээл туурвиж байна

2012 онд "Heaven" дуугаар Өмнөд Солонгост албан ёсоор дебют хийсэн бөгөөд энэхүү дуу нь Gaon Digital Chart дээр гуравдугаар байрт орж, түүнийг шинэ од болгожээ. Тэрбээр 2013-2016 оны хооронд дараах дуунуудаараа Mnet Asian Music Awards (MAMA)-аас дараах шагналыг хүртсэн

  • 2013 онд "U&I"
  • 2014 онд "Singing Got Better"
  • 2015 онд "Mind Your Own Business"
  • 2016 онд "If You"

Түүний хамгийн алдартай дуу нь 2016 онд гарсан "I Will Go to You Like the First Snow" бөгөөд энэ дуу нь "Goblin" (Guardian: The Lonely and Great God) драмагийн дууны замнал болсон. Энэхүү дуу нь Gaon Digital Chart дээр хамгийн олон удаа орсон дуу болж, олон шагнал хүртсэн бөгөөд Өмнөд Солонгосын дууны зах зээлд хамгийн их борлуулалттай OST болжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2025 12:47

Тайзыг доргиох увидастай дуучин байдаг бол тэр нь Alee

Зочин
Зочин
5 сар 31, 2025 15:29

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

ZZOCHIN
ZZOCHIN
5 сар 31, 2025 16:00

UZNE EE.

Холбоотой мэдээ

Back to top button