Гуйж биш гуядаж авсан аваргын цом

2024-2025 оны үнлэсний дээд лигийн финалын тоглолт эхлэх үед BCL Asia эхэлсэн.
Манай улсаас Бишрэлт Металл болон Хасын Хүлэгүүд багийнхан зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.
Бишрэлт Металл багийн хувьд тэмцээнийг өндөрлүүлсэн бол Хасын Хүлэгүүд эхэлсэн цагаасаа манлайллыг авч, тэргүүлж байсан юм.
Тавдугаар сарын 30, 31-ны өдөр эх орондоо аваргын төлөөх цомын тоглолтыг хийж илүүрхэж, ялалт байгууллаа. Энэхүү тэмцээнд ялалт байгуулснаар “BCL Asia final Dubai 2025” өрсөлдөх эрхтэй боллоо. Азийн “Топ 6” лигийн аваргууд болон “BCL Asia West” бүсийн аварга , East бүсийн аварга, дэд аварга гэсэн есөн баг гурван хэсэгт хуваагдаж 2025 оны зургадугаар сарын 7-13-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Азийн аваргуудын лигийн аварга багын төлөө өрсөлдөнө.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг байна.