Энтертайнмент

Нээлтээ хийсэн даруйдаа 341.7 сая ам.долларын ашиг олж буй "Лило ба Стич"

2025 оны тавдугаар сарын 23-нд Диснейн Лило ба Стич хүүхэлдэйн киноны "live action" албан ёсоор нээлтээ хийж, кино сонирхогчдын анхаарлыг татаж, өндөр үнэлгээг аваад байгаа билээ.

Кино нь Хавай арал дээр амьдардаг нэгэн өнчин охин \Лило\ болон генетикийн аргаар бүтээгдсэн харь гаригийн амьтан \Стич\-ийн нөхөрлөлийн тухай өгүүлдэг.

Стичийн жинхэнэ нэр нь “Туршилт 626” бөгөөд харийн эрдэмтэн Жумбаа Жукиба түүнийг зориудаар үймээн самуун тарьдаг, сүйтгэгч амьтан болгон бүтээжээ. Гэвч дэлхий дээр ирж, бяцхан охин Лилотой уулзсанаар түүний амьдрал эрс өөрчлөгдөж, хайр, гэр бүлийн утгыг учрыг ойлгож эхэлдэг.

Стич нь олон гайхалтай чадвартай: тэр маш хүчтэй, галаас хамгаалагдсан, сум нэвтэрдэггүй, ханан дээр авирч чаддаг бөгөөд оюун ухааны хувьд компьютер шиг хурдан сэтгэдэг. Гэвч нэг сул тал бий, Стич усанд сэлж чаддаггүй. Учир нь түүний биеийн бүтэц маш нягт тул усанд амархан живдэг аж.

Энэхүү кино нээдтээ хийсэн даруйдаа тухайн үед ашиг орлогоороо тэргүүлж байсан бөгөөд хэд хэдэн өөр хувилбар хийгдэж байжээ. Харин энэ жил шинэ кино нээгдсэн даруйд 341.7 сая ам.долларын орлого олж, 2025 оны хамгийн өндөр орлоготой кинонуудын нэг болоод байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button