Нийгмийн

Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан 14.00 цагт эхэлнэ

Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ.

Тодруулбал, ​Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдаанд идэвх зүтгэлтэй, тогтмол оролцож, амжилтын чансаагаараа МЯНГАН ХҮЧТЭНҮҮДЭЭ тэргүүлсэн шилдэг бөхчүүдийг 2025 оны 06-р сарын 14-ний өдөр МҮБХ-ны “ДУРСГАЛЫН БАТЛАМЖ” , мөнгөн шагналаар урамшуулах аж.

Энэхүү барилдаанд 2024-2025 оны улирлын бөхчүүдийн чансааны шилдэг 27 бөх оролцоно.

  • Бөхчүүд багт хувиарлагдахдаа тэргүүлэх цолтой эхний 9 бөх нь цолны эрэмбийн 10-27 дахь бөхчүүдээс сугалж багаа бүрдүүлнэ.
  • Багаа ахлаж байгаа ахлах цолтой бөх эсрэг багуудын 3-рт эрэмблэгдсэн бөхчүүдтэй барилдана.
  • Багууд нийслэлийн 9-н дүүргийн нэр дээр барилдах бөгөөд барилдааны оноолт нь мөн сугалаагаар зохион байгуулагдана.
  • Багууд тойргоор барилдахдаа нэг бөх өдөрт 4 буюу нийтдээ 8 барилдаж аварга баг тодорно.

Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдааны нийт шагналын сан 65,000,000 төгрөг. Хувийн болон багийн дүнг тооцож тус бүрд нь бай шагнал гардуулна.

Хувийн дүн

  1. Даваа тус бүрийн шагнал 250.000 төгрөг
  2. Хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийн шагнал 5.000.000 төгрөг

Багийн дүн

  1. Түрүүлсэн багийн шагнал 15.000.000 төгрөг
  2. Дэд байрт шалгарсан багийн шагнал 10.000.000 төгрөг.
  3. Гутгаар байрт шалгарсан багийн шагнал 5.000.000 төгрөг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button