НИЙГЭМНийгэм мэдээ

Гурван жилийн хугацаанд 723 алба хаагч, цагдаа нар ажлын үеэрээ гэмтэл авч хохирчээ

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 723 алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа машинд мөргүүлэх, бусдад зодуулах зэрэг байдлаар биедээ гэмтэл авч, хохирсон байна.

Гэмтэж, хохирсон алба хаагчдын дийлэнх нь дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиж, иргэдтэй шууд харьцдаг эргүүлийн офицер, эргүүлийн цагдаа, хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа, зохицуулагч, цагдаа зохицуулагч, цагдаа жолооч, сум, баг, хороо хариуцсан цагдаа зэрэг алба хаагчид юм.

Статистик мэдээллээс авч үзэхэд хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн 82 хувийг иргэд согтуугаар үйлдсэн байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны зургаадугаар сарын 7-8-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн "Н" нь алба хаагч “Ц”-ийн  тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газарт нь 4-5 удаа мөргөж, танхайрсан зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл бүртгэгдээд байна.

"Төрийн албан хаагчийг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд  Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульчилсан байдаг.

Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.

Тиймээс иргэдийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг ЦЕГ-аас хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2025 17:19

Даварцан �####� нар вэ

эмэгтэй
эмэгтэй
6 сар 12, 2025 20:48

Цагдаа нарыг маш сайн зодоонч каратечин болгох ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button