Нийгэм мэдээ

Прокурор асан Э.Амарбат нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал 3 дахь удаагаа хойшиллоо

Э.Амарбат Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан билээ.

Улмаар түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Түүнтэй хамт Б.Батсүх П.Одонтунгалаг Б.Мандахбаяр П.Энхтогтох Ц.Гантулга Ш.Батхолбоо гэх зургаан хүн Эрүүгийн хуулийн 22.5-1 17.3-2.2 21.2-1 22.1-2 22.4-2 10.4-1 21.14-2 дугаар зүйл ангиар прокуророос яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурал /2025.05.28/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд болсон ч өнөөдөр болгож хойшлуулсан. Тодруулбал, уг хэргийн холбогдогч болох Ш.Батхолбоогийн эрүүл мэндийн шалтгаантай холбоотойгоор хойшлуулсан юм.

Иймд өнөөдөр буюу /2025-06-17/-ны 09.00 цагаас эхлэн шүүх бүрэлдэхүүн Э.Амарбат нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэж өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу хойшлууллаа. Улмаар ирэх сарын 1 /2025-07-01/-ний 10.00 цагаас хуралдахаар тов гаргаж шийдвэрлэлээ. Ингэснээр эл хэргийн шүүх хурал гурав дахь удагаа хойшилж буй билээ.

Бид эл хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх талаар эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2025 10:20

Burruu ulstaigaa zuuraldsandaa ene nuhut, ouynii undraag taiban bailgah bsan um

Зочин
Зочин
6 сар 17, 2025 11:54

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
6 сар 17, 2025 12:15

Прокурор хулгайчууд нэгийгээ хамга�##�ахаа боль. Шудрага бай новшнууд аа

Зочин
Зочин
6 сар 17, 2025 12:41

Энэ мэтээр сунжирсаар.40 сая. Бусдыг нь шуурхай гэгч нь жигтэйхэн, дор нь яллаад.яллаад.явуулдаг даа!!!!!!@@@

Холбоотой мэдээ

Back to top button