Засгийн газар "Алт-3"-аар эдийн засгаа авар

Эдийн засгийг аврах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарт гэрэл тусгах хэд хэдэн асуудал яригдаж байтал Засгийн газар огцорсон. Багагүй хоног, хугацаа зарцуулж байж шинэ танхим сая нэг бүрдэж байна. Одоо ажилдаа орцгооно.
Эдийн засгийн хөгжил хариуцсан Тэргүүн шадар сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нарт хандаж сануулах эхний хөтөлбөр бол “Алт-3” юм.
Яах аргагүй алтны үнэ галзуурч байна. Эерэг утгаараа. Өөрөөр хэлбэл гадаад зах зээлд үлэмж өсөж байна гэсэн үг. 2025 оны төсөвт унцыг нь 1840 ам.доллар гэж төсөөлтөл энэ нь оны төгсгөлд дабльдаж, 2026 онд бүр 4000-д хүрэх төсөөлөл танилцуулагдаад байна.
Он гарснаас хойш тогтмол 3200 ам.доллараас дээш ханштай байгаа. Өнөөдрийн байдлаар 3380-3383 ам ам.долларт хэлбэлзэж, нүүрсний үнийн уналтаас үүдэлтэй төсвийн алдагдлыг бага ч гэсэн нөхөх найдлага төрүүлсээр байна.
Юу ч хийхгүй зүгээр суувал энэ үнийн зөрүүнээс ашигтай ажиллаж чадах уу, чадна. Гэхдээ шалихгүй юм. 350-400 тэрбум төгрөг л орж ирэх боломжтой. Төв банк өнгөрсөн онуудтай харьцуулахад маш бага хэмжээний алт худалдан авч, алтны нөөцөө бүрдүүлж байгаа. Хоёр дахин бага алт худалдан авсан статистик ч байна.
Тэгэхээр үнэ өсөж байгаа үед ямар нэг зүйл хийе гэж сэтгэмээр байна. Мэдээж, илүү их алттай болъё, тэгээд илүү их ашиг орлого олъё гэсэн логик. Энэ бол “Алт-3” гэсэн хөтөлбөрийн гол санаа.
Нэгэнт алтны арвин нөөцтэй Монгол орон энэ цаг үеийг оновчтой мэдэрч, олборлолтоо нэмж, түүнийгээ экспортолж чадвал улсын эдийн засагт үлэмж нэмэртэй болох юм.
Олборлоё гэхэд бас асуудал байна. Шороон орд бол дэмий, нөөц ч багатай. Яг үндсэн орд гэвэл 82 лиценз байдгаас 14 нь л үйл ажиллагаа явуулдаг аж. 68 ордын 228 тонн алт огт хөндөгдөөгүй явж байна. Зарим нь тусгай хамгаалалттай газар нутагт байдаг учраас тодорхой асуудлууд ч яригддаг аж.
“Алт-1”, “Алт-2” хөтөлбөр тус бүрдээ өөрийн гэсэн давуу бас сул талтай байсан. Нөхөн сэргээлт, хувь эзэмшил гэхчлэн маргаан дагуулсан нь бий ч улсын төсөвт оруулсан хувь нэмэр маш сайн. Түүнчлэн, хувийн хэвшилдээ ч ээлтэй туссаныг өдгөө дүгнэх бүрэн бололцоо байна.
Яах аргагүй энэ цаг үеийг мэдэрч, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан “Алт-3” хөтөлбөрийг эхлүүлье хэмээн дуугарч байсан нь сайшаалтай. Гэхдээ яаж хийх вэ гэдэг л сонин. Энэ бол алт олборлогчдод үүд хаалга нээж өгье, эдийн засагүй амаргүй цаг үед алтны сезоныг ашиглаад авъя гэсэн бодлого юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анх aлт хөтөлбөрийг санаачлаад л бүгд баяжина гээд л хамаг улсаа ухаад өөдлөөгүй дээ. Бороогийн aлт Хараагийн aлт гээд л. Одоо давтана гэнэ.
Хээл, хахуулиар бүх юм нь явагддаг орон өрнөөс гарна, өөдлөнө гэж байхгүйг мэдэх хэрэгтэй. Адт ухаад, ухуулаад авлигаар гараад л явна.
UHAJ BOLNO HAMGIIN GOL NI HYANALTAA CHANGARUUL GADAGSHAA BOGSNII NUH UMDAGNII NUHENDEE HIIGEED ZOODOG