НИЙГЭМНийгэм мэдээ
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, янзална

Нийслэлийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй авто замуудыг шинэчлэн засах ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Уг замыг зургаадугаар сарын 22-ны 22:00 цагаас хааж, зургаадугаар сарын 24-ний 06:00 цагт нээх юм.
Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Саарлаа дарга маань сайн ажиллаж бгаа шүү яг трамп шиг