The MongolZ: Энэ жилийн үзүүр, ирэх жилийн түрүү

"Austin" мэйжор амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Манай улсын "The MongolZ" багийнхан өмнөх амжилтаа ахиулахын сацуу, Ази дахь CS2-ын түүхийг шинэчлэн түүх бүтээлээ.
Өнөөдөр /2025.06.23/ мэйжорын финалын тоглолт болж алдарт "Vitality" багийн эсрэг манйа улсын баг тамирчид тоголлоо. Тэдний тоглолт "Mirage" мап дээр эхэлж, "The MongolZ" тэргүүллийг багтаа авч байсан бол хоёрдугаар үе "Dust 2" мап дээр эхэлсэн. Энэхүү үе дээр "Vitality" баг хожиж, гурав дахь мап дээр тоглолтоо үргэлжлүүлсэн.
Шийдвэрлэх үе дээр "The MongolZ" баг ялагдаж, мэйжорын аваргын цомыг "Vitality" багийнхан өргөсөн юм.
Өнгөрсөн удаагийн Шанхайн мэйжорт манай баг тамирчид шөвгийн наймд шалгарч байсан бол тухайн амжилтаа ахиулан гранд финалд шалгарсан юм. Тэд тоглолт бүртээ өөрсдийн хүч чадлаа гарган энэ удаагийн мэйжорт дэд байр эзэллээ. Монголчууд "Austin-2025" мэйжорыг 21 аймаг, төв талбай гээд бүхий л газраасаа хүлээн үзэж, догдлон хайрлаж, эх орны хөвгүүдээ дэмжлээ.
Дараагийн мэйжор арваннэгдүгээр сарын 30-наас Будапештэд эхэлнэ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.