НИЙГЭМНийгэм мэдээ

Г.Гантуяа: ЭЕШ-ын даалгавар задраагүй. Материалаа тагнуулын хамгаалалт дор тараасан

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ зохион байгуулалт болон үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Видео:

Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа:

-2025 оны ЭЕШ дөрөв хоног үргэлжилж, 21-ны өдөр өндөрлөсөн. Өнөөдрийн хурлаар бид элсэлтийн шалгалтын зохион байгуулалт болон үр дүнг танилцуулна. Шалгалтад нийт 43318 хүүхэд орсон. Орон нутагт 21 мянга, Улаанбаатарт 22 мянган хүүхэд шалгуулсан. Шалгалт зохион байгуулахтай холбоотойгоороо орон даяар 3000 орчим багш нар ажилласан. Шалгалтын комисс багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянагч багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй байсан.

ЭЕШ-ыг 2006 оноос эхэлж уламжлалт нэг аргачлалаар явуулдаг болсон. ЭЕШ-ын даалгаврыг бэлтгэдэг хүмүүсийг тусгаарлаж, интернэтээр хол тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь бид даалгавраа тагнуулын тусламжтай орон нутагт тараадаг. Энэ жил даалгавар задраагүй. Үндэсний хэмжээнд нийт 50 шалгалтын төв материал авсан. Элсэлтийн шалгалтад 3661 сурагч дүн оноогоо дүйцүүлсэн.

2025 онд ЭЕШ өгсөн 10 хичээлийн дундаж оноог өмнөх онтой харьцуулахад,

  • Түүх 43.6-2024 онд 41.2 оноо,
  • Англи хэл 35.3-2024 онд 35.7 оноо,
  • Хими 32.9-2024 онд 25.3 оноо,
  • Газар зүй 56.7- 2024 онд 44 оноо,
  • Нийгэм судлал 36.1-2024 онд 43 оноо,
  • Биологи 34-2024 онд 46 оноо,
  • Математик 20-2024 онд 24 оноо,
  • Физик 35.6-2024 онд 34.6 оноо,
  • Орос хэл 64.4-2024 онд 64 оноо,
  • Монгол хэл 42-2024 онд 38 оноотой байсан байна.

Энэ онд 10 хичээл дээр нийт 800 оноо авсан хүүхдийн тоог өнгөрсөн онтой харьцуулахад,

  • Нийгэм судлал 2024 онд 31 байсан бол энэ онд 39 болсон, 
  • Математик дээр 2024 онд 31 байсан бол энэ онд 38 болсон.

Нийт энэ онд 800 оноо авсан сурагч 171 байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
чи чадна аа
чи чадна аа
6 сар 23, 2025 11:10

Бид хамтдаа тогтолцоогоо хөгжүүлье. сул т�##�аа засья. Сайн зүйлээ дэмжээд хөгжүүлээд явья. харин нийгмээрээ боловсролоо хөгжүүлэх, мэдлэг чадвараа хөгжүүлэхийн төлөө хичээцгээе

Хүлээн зөвшөөрөх сэтгэхүйтэй баймаар байна
Хүлээн зөвшөөрөх сэтгэхүйтэй баймаар байна
6 сар 23, 2025 11:16

Алдаа гаргасан бол буруугаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Би 100% онц ажилласан гээдл арьсаа хамга�##�ах юм. Ийм хүмүүс улс орныг сүйдэлж дууслаа.

Зочин
Зочин
6 сар 23, 2025 12:12

Муу харандаа, б�##�луурынхаа шахааг тайлбарлаарай.

Холбоотой мэдээ

Back to top button