НИЙГЭМНийгэм мэдээ

Хуушуурын зөвшөөрөлтэй холбоотой зөрчил гарвал АТГ-т шалгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өгсөн ба үүнд:

  • Газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалын асуудалд онцгой анхаарах
  • Сэлбэ, Дунд голын тохижилт, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг яаравчил
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчлалт дүүргүүд рүү шилжээд удаж байна. Жишээлбэл, дүүргүүд наадмын хуушуурын зөвшөөрөл олгохдоо зөрчилтэй асуудал үүсгэсэн байвал АТГ-т шалгуулах
  • Дэд бүтцийн төслүүд, сургууль, цэцэрлэг барих ажлыг яаравчлах
  • Зуслангийн зам дагуу элс, хайрга олборлож, газар ухаж сэндийчихийг зөвшөөрөхгүй
  • Туулын хурдны замын газар чөлөөлөлтийг дуусгаж, Тойрог замын газар чөлөөлөх мэдэгдлийг өгч эхлэх
  • Явган замын ажлуудаа эрчимжүүлэх
  • Гандан, Эх нялхас, Тасганы овоо, Дэнжийн мянга, Ногоон нуур орчимд 5000 айлыг дулаалж, янданг буулгах ажлыг эрчимжүүлэх
  • Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой ач холбогдол өгч, баяр наадмын үеэр инженер хангамжийн байгууламжийн тасралтгүй ажиллагаа, үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг чанартай зохион байгуулах, хариуцлагатай жижүүр гаргаж, хариуцлагатай ажиллах зэргийг үүрэг болголоо.

Өнгөрсөн долоо хоногт хуушуурын зөвшөөрөл олгохтой холбогдуулан үүнийг наймаалах асуудал гарч байгаа талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл хотын дарга “Хуушуурын зөвшөөрөл зарна” гэсэн бүх зарыг шалгуулж, зөвшөөрөл олгодог албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 7, 2025 17:06

Нямбаа хуушуур муушуурыг өөр хүнд хариуцуулаад том том төслүүдээ ярь эхэл

Холбоотой мэдээ

Back to top button