
Перу Улсын нийслэл Лимагаас 200 км зайд, далайн түвшнээс дээш 600 метрийн өндөрт, одоогоос 3500 жилийн тэртээ оршин тогтнож байсан эртний хотын туурийг археологчид илрүүлсэн байна.
Пэнико хэмээх энэхүү хот нь тэнгисийн эрэг, Андын нуруу, Амазоны ширэнгэн ойд амьдарч байсан овог аймгуудын худалдаа, соёлын солилцооны гол зангилаа байсан аж.
Америк тивийн хамгийн эртний иргэншил гэгддэг Карал соёлын өвийг хадгалсан байж магадгүй энэхүү хотод найман жилийн турш малтлага хийсний дүнд сүм, орон сууцны цогцолбор зэрэг 18 байгууламжийг археологчид илрүүлээд байгаа юм. Мөн хотоос олдсон археологийн олдворууд дунд шавар баримлууд, амьтан, хүнийг дүрсэлсэн бүтээлүүд, зүүлт ч байгааг археологчид онцолжээ. Хот барагцаагаар МЭӨ 1800–1500 онд байгуулагдсан гэж судлаачид үзэж буй юм.
Перу Улсад Мачу Пикчу, Наскагийн шугам зэрэг дэлхийн хэмжээний түүхэн дурсгалууд хадгалагдан үлдсэн бөгөөд Пэнико нь эдгээр гайхамшигтай эн зэрэгцэх шинэ нээлт болон тодорч байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.