Интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэнийг албадан авчиржээ

Бусдаас их хэмжээний буюу 1,6 тэрбум төгрөгийг залилсан гэх иргэн “С”-ийг 2024 оноос хойш Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан бөгөөд Монгол Улсын цагдаагийн байгууллагаас Интерполын гишүүн улстай хамтран зохион байгуулсан ажиллагааны дүнд олж тогтоон баривчлуулсан байна.
2025 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад албадан авчирсан бөгөөд түүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг Монгол Улсын цагдаагийн байгууллага байгаа газраас нь баривчлуулж, Монгол Улсад авчран, эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлээр гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа тул эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн санаачилгаар цагдаагийн байгууллагатай холбогдож хамтран ажиллахыг зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin
Акулуудаа барьж чадахгүйтэй эвлэрсэн үү
Худлаа попроод нүүр нуух ямар шаардлага байна. Аль нэг даргын хүн болохоор хамаарана гэж айгахд байгаа юм уу
Тэр бум бтугай их нядар нь идсэн хулгайчууд нь төрд шургаад сайд дарга хийж бга харьд гарсан акулуудаан бас авчир жараахайгаар сенсацлаад