"Хүүхдийн шилбийг скочодсон, дуулга дотор нь станц байршуулах зэрэг зөрчил гарч байна"

Хүй долоо худагт улсын баяр наадмын хурдан морьдын уралдааны унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангуулж байгаа талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан мэдээлэл өглөө.
Ингэхдээ "Хүй долоо худагт хурдан морь унах хүүхдүүдийн нас, эцэг эх, асран хамгаалагчийн гэрээ болон зөвшөөрөл, бүртгэл, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байдлыг шалгахаас гадна хамгаалах хувцас стандартад нийцсэн эсэхийг шалгах ажил явагдаж байна.
Энэ үеэр унаач хүүхдийн өмдөн дотор том сур хийх, хэт урт ташуур бариулах, найман нас хүрээгүй хүүхдийг оруулах, хамгаалалтын хувцас, гутал нь томдсон, нойтон оймс өмсүүлсэн, хөлийн шилбийг скочодсон, дуулга дотор нь станц байршуулсан зөрчлүүд илэрч буй юм.
Бидний зүгээс эцэг эх, асран хамгаалагч нартай нь уулзаж, шаардлагыг хангуулж, оруулж байна. Харин хамгаалах хэрэгсэлгүй хүүхдийг уралдаанд оруулахгүй байгаа. Ярилцлагын үед найман нас хүрсэн гэх боловч сургууль завсардсан хүүхдүүд байгаа нь харамсалтай байна.
Эл шалгалт, ярилцлагын зорилго нь нэг ч хүүхдийг гэмтээхгүй, сэтгэл төвшин дэлгэр сайхан наадах зорилготой юм шүү дээн. Анх удаа уралдааны морь унаж гэж байгаа айдастай хүүхдүүд ч байна. Айдастай хүүхдүүдийг уралдуулахгүй байх, тайвшруулах, сэтгэлзүйн зөвлөгөөг өгч, сэтгэлзүйч ажиллаж буй билээ" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрүүл зодоон бузар булай шингээд гоё оо гоё
Ингэж дүрэмгүй ур�##�даад ч яадаг байна аа.золбин л�##�руудыг Шууд ха�####�г болгооч.
Харамс�##�тай, морио л ур�##�дуулж бв�##� хүүхдийн эрх ашиг хамаагүй болжээ.