Нийгэм мэдээ

Нийслэлд долоо хоногийн дотор гал түймрийн 31 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 31 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 37 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Сэрэмжлүүлэг мэдээлэл тогтмол хүргэж, завьт эргүүл ажиллаж байгаа ч усны ослоор эндэх хүний тоо буурахгүй байна. Амарч зугаалж яваа иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу ордог, хүүхдээ хараа хяналтгүй орхидог байдлаас болж усны ослын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Иймээс иргэд та бүхэн гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа хийлдэг гудас, дугуйны хамер, хөвөгч тоглоом зэрэг зориулалтын бус хэрэгсэл ашиглаж, гол, усанд орохгүй байхыг анхаарууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button