Гэмт хэрэг

Хэнтий аймгийн Цэнхэрмандалд согтуурсан үедээ маргалдаж, нэгнийгээ хүзүүн тус газар хутгалж амийг нь хөнөөжээ

Энэ сарын 20-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт хоёр иргэн архидан согтуурсан үедээ маргалдаж, нэгнийхээ хүзүүн тус газар хутгалан амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Уг явдлыг Хэнтий аймгийн Цагдаагийн газраас тодруулахад "Хэргийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй" гэсэн бол зарим эх сурвалжуудын хэлснээр хоёр эрэгтэй нэгнийхээ гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ маргалдаж, улмаар харилцан биенээ хутгалж, нэг нь их хэмжээний цус алдсаны улмаас газар дээрээ нас барсан бол нөгөө нь шархдаж, хэргийн газраас зугтсан байна.

Тухайн өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 100 жилийн ой болж, сумын иргэд баяр тэмдэглэж байсан аж.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 22, 2025 14:32

ЦЭНХЭРМАНДАЛЫН ТЭНЭГҮҮДЭЭ ЭРХЭМСЭГ АРХИЧДАА ХУТГАЛААД БАЙХДАА ЯАДЫН ЗҮГЭЭР САЙХАН ЗОДОЛДООД ХАМРАА ЦУСАЛЧИХГҮЙ.ОЙГОО САЙХАН ТЭМДЭГЛЭЖЭЭ АРХИДААД БАЙ ХУТГАЛААД БАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ БИ АРХИ АЧААД ОЧЬЁО ЛАЛАРУУДАА

Зочин
Зочин
7 сар 22, 2025 18:49

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button