Гадаад мэдээ

Газын зурвасыг бүхэлд нь хяналтдаа авна хэмээн Нетаньяху мэдэгдэв

Өчигдөр Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Израиль улс Газын зурваст хоёр жил үргэлжилж буй сүйрэл дагуулсан дайны улмаас дотоод болон гадаадын шүүмжлэл эрчимжиж буй ч гэсэн тус бүсийг цэргийн хяналтдаа авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Нетаньяху Fox News Channel-ийн сэтгүүлч Билл Хеммерт өгсөн ярилцлагынхаа үеэр Газар дундын тэнгисийн эргийн бүх нутгийг Израиль хяналтдаа авах эсэх талаар асуултад хариулахдаа “Бид аюулгүй байдлын бүс бий болгохыг хүсэж байна. Төлөвлөж байна" хэмээжээ.

Аюулгүй байдлын хурлын өмнө хэлэлцэгдэж буй хувилбаруудын нэг нь Газын зурвасын цэргийн хяналтанд ороогүй хэсгүүдийг үе шаттайгаар эзлэх төлөвлөгөө байсан талаар зарим эх сурвалж мэдээлжээ. Түүний хэлснээр, тодорхой бүс нутгийн палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх анхааруулга өгч, цэрэг орохоос өмнө хэдэн долоо хоногийн хугацаа өгнө гэв.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button