НИЙГЭМНийгэм мэдээ

“Их хурд Х” наадамд улсын аварга О.Хангай түрүүллээ

Монголын морин спорт, уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, “Их хурд-Х” шигшмэл хурдан морьдын уралдаан, монгол уяачдын өдөрт зориулсан баяр наадмын бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Хүй долоо худагт наймдугаар сарын 8, 10-ны өдрүүдэд болсон 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Анар, М.Лхагвагэрэл, Б.Серик, С.Сүхбат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Г.Бадрах, Э.Даш нарын улсын цолтой бөхчүүд барилдлаа.

Улсын аварга О.Хангай зургаагийн даваанд улсын начин Г.Дүгэрдоржийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Бямба-Отгоныг, наймын даваанд улсын заан Б.Бат-Өлзийг давж түрүүллээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button