"Рио Тинто"-гийн шинэ гүйцэтгэх захирал Саймон Троттын бүтцийн өөрчлөлтөөр 2 удирдлага нь ажлаа өглөө

Дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын нэг болох Рио Тинто групп нь Өмнөд Америк болон Африкт дахь үйл ажиллагаандаа хяналт хийж, бүтцийн томоохон өөрчлөлт хийхээр болсон бөгөөд энэ хүрээнд удирдлагын түвшний 2 удирдлага нь ажлаа өгөхөөр болсон байна.
Томилогдоод удаагүй “Рио Тинто”-гийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт өчигдөр шинэ төлөвлөгөөгөө танилуулцсан бөгөөд компанийн үйл ажиллагааг төмрийн хүдэр, хөнгөн цагаан ба литийн үйлдвэрлэл, зэсийн үйлдвэрлэл гэсэн гурван үндсэн чиглэлд нэгтгэнэ гэжээ.
Троттын мэдэгдсэнээр энэхүү өөрчлөлтийн шийдвэрийн дараа тус группийн Австрали дахь гүйцэтгэх захирал Келли Паркер болон Ашигт малтмалын нэгжийн захирал Шинед Кауфман нар ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон аж.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Financial Review
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.