Украин руу халдлага үйлдсэн Оросын дрон Польшийн агаарын орон зайд нэвтэрчээ

Польшийн цэргийн хүчний мэдэгдсэнээр, лхагва гарагийн өглөө тус улсын агаарын орон зайд Оросын дронуудыг сөнөөсөн гэж мэдэгджээ.
Уг үйлдэл нь Европт ноцтой өдөөн хатгалга болж болзошгүй нөхцөл байдал үүсгээд байна. Унасан дронуудыг хайх ажил идэвхтэй үргэлжилж байгаа талаар Польшийн Зэвсэгт хүчний операцийн командлал твиттер дэх мэдэгдэлдээ дурджээ.
Цэргийн ажиллагаа эхлүүлсэн тул оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан бөгөөд дронтой төсөөтэй техникүүдийг хайх ажиллагаа ямар шатандаа яваа талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Польш улс нь НАТО-гийн гишүүн улс бөгөөд АНУ-ыг оролцуулсан тус эвсэл нь “НАТО-гийн гишүүн нэг улс руу халдвал бусад гишүүн улс орнууд руу халдсан” гэдэг зарчмаар үйл ажиллагаа явуулдаг билээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан сайхан
Чадахгүй байж юун их бүлтэрдгийн...чаддаг бол нато тойгоо бүгдээрээ Орос руу дайраач...
Dairval enhrii hairt g####i oros chinii eh shig huur bolj duusnashd lagaahan min
НАТО, Польш улс дүрмийнхээ дагуу тэгээд Оросуудтай одоо Байлдах уу,,,,
Тэгээд сүрдүүлж байгаа юм уу?